Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

ГССҮТөвийн захиргааны ажилтнууд аян эхлүүллээ


Эрүүл мэндийн яамнаас 2019 онд “Инээмсэглэл-Эерэг хандлага” уриа дэвшүүлэн ажиллаж байгаа ба энэ нь ДЭМБ-аас зөвлөсөн “Хүн төвтэй тусламж үйлчилгээ”-г нэвтрүүлэх зорилттой бүрэн нийцэж байгаа юм. Ингэснээр эрүүл мэндийн салбарт тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ эмнэлгийн ажилтны ёс зүйг чандлан сахиж “Эмнэлгийн ажилтан – Үйлчлүүлэгч – Ар гэр” гэсэн 3 талт харилцааг дээдлэхээс гадна бие биедээ харилцан хүндэтгэлтэй хандаж ажиллахыгчухалчлах юм.

ГССҮТөвийн хамт олон салбартаа дэвшүүлсэн дээрх уриаг хэрэгжүүлэх зорилгоор үе шаттай ажлууд төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн нэг Захиргааны ажилтнуудын оролцоотой 5-р сард зохион байгуулах “Хөтөч” аян энэ 7 хоногт эхэллээ. Аяны хугацаанд захиргааны ажилтнууд хуваарийн дагуу ажиллаж, байгууллагынхаа ажил үйлчилгээний талаар үйлчлүүлэгч, тэдний ар гэрт мэдээлэл өгөх юм.

Холбоотой мэдээ, мэдээлэл