Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

ҮНДСЭН СУДЛААЧ-ийн сонгон шалгаруулалтад урьж байна


“ХДХВ, ТЭМБҮҮГИЙН ХАЛДВАРЫН ТАРХАЛТЫН ТАНДАЛТ СУДАЛГАА”-НЫ ҮНДСЭН СУДЛААЧИЙГ ШАЛГАРУУЛЖ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ, ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ЗАР
 
ЭМЯ-ны захиалгаар 10 дахь удаагийн үндэсний хэмжээний “ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалтын тандалт судалгаа” -г хариуцан гүйцэтгэх ҮНДСЭН СУДЛААЧ-ийн сонгон шалгаруулалтад урьж байна.
 
Судалгааны зорилго:
Хүн амын дундах ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалт, БЗДХ, ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг, хандлага, бэлгийн зан үйлийг тодорхойлох, эрсдэлт бүлгийн хүн амын тоо хэмжээг тооцоолох
Үндсэн судлаачид тавигдах шаардлага:
  • Анагаах ухааны докторын зэрэгтэй
  • Нийгмийн эрүүл мэнд, халдварт өвчний чиглэлээр мэргэшсэн
  • Гадаад, дотоодын 10-аас доошгүй судалгааны ажил удирдсан,  мэргэжилээрээ 5-аас дээш ажил ажилласан туршлагатай
  • Монгол, Англи англи хэлний ахисан түвшний баримт бичиг боловсруулах, тайлагнах  мэдлэг, чадвартай байх
 Үндсэн судлаачийн хийж гүйцэтгэх ажил:
ХДХВ, тэмбүүгийн халдварт өртөх эрсдэл өндөр болон бага бүлгүүдийн дундах ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалт, БЗДХ, ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг, хандлага, бэлгийн эрсдэлт зан үйлийг тодорхойлох болон үндэсний түвшинд ЭБЭ, ЭБҮ-ийн тоо хэмжээг тооцоолох судалгааг хийнэ. Үүнд:
  1. Судалгааны аргачлалыг Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулах
  2. Судалгааны аргачлалыг ЭМЯ-ны Анагаах ухааны ёс зүйн хяналтын хороогоор хэлэлцүүлж ёс зүйн зөвшөөрөл авах
  3. Судалгааг ажлын төлөвлөгөөний дагуу зохион байгуулах
  4. Судалгааны гүйцэтгэлд тогтмол хяналт хийх
  5. Судалгааг хийх явцад тулгарах бэрхшээлийг судалгааны багаар хэлэлцэх, удирдах зөвлөлд танилцуулах, шийдвэрлүүлэх
  6. Олон улсын зөвлөхтэй хамтарч ажиллах
  7. Судалгааны тайланг Монгол, Англи хэл дээр бичих, хянах
  8. Судалгааны үр дүнг Удирдах зөвлөл, хамтрагч талуудын уулзалт болон Эрдмийн зөвлөл, ЭМЯ-ны Анагаах ухааны ёс зүйн хяналтын хороонд танилцуулах
  9. Судалгааны тайланг хүлээлгэж өгөх
 Ажиллах хугацаа: Судлаачтай байгуулсан гэрээнд заагдсан хугацаа
 Бүрдүүлэх материал:
  • Судалгааны үндсэн судлаачаар ажиллах хүсэлтээ илэрхийлсэн захидал
  • Товч намтар
  • Эрдмийн зэрэг цол, мэргэжил, мэргэшлийн дипломын нотариатаар батлуулсан хуулбар
  • Англи хэлний сургалтанд суусан диплом болон холбогдох материалын нотариатаар батлуулсан хуулбар TOEFL, IELTS-ийн шалгалтын онооны гэрчилгээ
  • Гадаад, дотоодын судалгааны ажлын гэрээний хуулбар
  • Нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татварын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар
  • Хийж гүйцэтгэсэн судалгааны ажлын жагсаалт, хэвлүүлсэн бүтээлийн жагсаалт, хуулбар
 Сонирхсон хувь хүн дээрх материалыг бүрдүүлж 2019 оны 5 сарын 17-ны өдрийн 14.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар авах боломжтой.
 
Жич: Зөвхөн шалгуурт нийцсэн хувь хүнтэй эргэн холбоо барих болно.
 
Хаяг: Э.Эрдэнэтунгалаг, ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын ТСА-ны Тархвар судлаач
Баянзүрх дүүрэг, 14 хороо, Нам-Ян-Жугийн гудамж, ХӨСҮТ-ийн 1А байр, 23 тоот, 88111984
 

Холбоотой мэдээ, мэдээлэл