Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

“Хүүхдийн хоолны давсыг багасгах арга” сэдэвт сургалт боллоо


 “Давсыг хоолны цэснээс хасъя” мэдээлэл сурталчилгааны 7 хоногийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран “Хүүхдийн хоолны давсыг багасгах арга” сэдэвт сургалтыг 2019 оны 03 сарын 29-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уг сургалтад Баянзүрх дүүргийн цэцэрлэг, сургуулийн 42 тогооч хамрагдав. Сургалтад НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан, ШУТА Б.Энхтунгалаг “Давсны хэрэглээг бууруулах хэрэгцээ, шаардлага”, “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийг шалгаруулах шалгуур үзүүлэлт”, СХД-ийн 112-р  цэцэрлэгийн ахлагч тогооч Г.Оюунсүрэн “Давсгүй хоол хийх жор, технологи”, БЗД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Д.Цэцэгээ “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний  эрүүл ахуйн зохистой дадал” сэдвээр тус тус хичээл заав. Мөн “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” I шатны арга хэмжээнд түрүүлсэн 112-р цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн багийнхан давсгүй хоолны амталгаа, танилцуулга хийлээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл