Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

МОНГОЛ УЛСАД АНХ УДАА МЭС ЗАСЛЫН ШИНЭ ЭМЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛЛЭЭ


ЭХЭМҮТ-ийн Нүдний мэс заслын тасгийн эмч нар  Канад улсын Английн Колумбын их сургуулийн нүдний тасгийн профессор Кристофер Лайнс эмчтэй хамтран Монгол улсад анх удаа 2 төрлийн мэс засал эмчилгээг амжилттай хийв.
  1. Гэмтлийн гаралтай нүүрний 6-р мэдрэлийн саажилттай хялар хүүхдэд “Ботулины токсин” хийснээр нүдний хөдөлгөөн хязгаарлагдаж баруун нүд гадагш хөдлөхгүй байсан 6 настай  хүүгийн  нүдний  хөдөлгөөн сэргэж, хэвийн хардаг боллоо.
  2. Төрөлхийн нүдний даралт ихсэх өвчтэй хүүхдэд анх удаагаа “Өнцөг нээх” мэс засал буюу гониотоми хийлгэснээр 6 настай охины нүдний даралт буурлаа.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл