Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

СУРГАЛТАД ХАМРАГДСАН СУВИЛАГЧДЫГ 100 ХУВЬ АЖЛЫН БАЙРААР ХАНГАХЫГ ЗОРЬЖ БАЙНА


ЭМЯ-наас дэвшүүлсэн “1:2” зорилтын хүрээнд “Сувилахуйн мэдлэг, чадварыг бататгах” сургалтыг 3 удаа зохион байгуулж 67 сувилагч, “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх” зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” сургалтыг 4 удаа зохион байгуулж 138 сувилагч, нийт 205 сувилагч суралцаж амжилттай төгслөө.
Сургалтад хамрагдсан сувилагч нар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шалгалтад сургалт бүрийн дараа орсон бөгөөд шалгалтад 100% амжилт үзүүлэн суралцагчдын 60 хувь буюу 125 сувилагч ажлын байраар хангагдаад байна.
 “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх”  тавдугаар сургалтыг 12 дугаар сарын 25-28-ны өдөр зохион байгуулах бөгөөд энэ удаагийн сургалтад Өвөрхангай аймгийн 11 сувилагч суралцахаар бүртгүүлээд байна.   
ЭМХТ-өөс сургалтад суралцсан сувилагчдыг 100% ажлын байраар хангах зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл