Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

“СУВИЛАХУЙН БОЛОВСРОЛЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО, АГУУЛГА, АРГА ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ


“Сувилахуйн боловсролын талаар баримтлах бодлого, агуулга, арга зүйн шинэчлэл” сэдэвт сувилахуйн боловсролын асуудлаар шийдвэр гаргагчдын зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
Энэхүү уулзалтад БСШУСЯ, АШУҮИС болон сувилагч бэлтэгж буй 8 сургуулийн захирал, багш нар, эрүүл мэндийн байгууллагын Сувилахуйн албадын дарга нарын төлөөлөл оролцов. 
Уулзалтаар сувилахуйн боловролын өнөөгийн байдлын талаар холбогдох байгууллагуудын илтгэл, ДЭМБ-ын байгууллагаас батлан гаргасан “Сувилахуй, эх барихуйн мэргэжлийн боловсролын дэлхийн стандарт”-ыг хэлэлцүүлэв. 
Оролцогчид сувилахуйн боловсролын дэлхийн стандартын хүрээнд багаар ажиллаж, танилцуулав. Зөвлөгөөнөөр тулгамдсан асуудлыг тодорхойлж, цаашид шийдвэрлэх асуудлаар зөвлөмж гаргахаар шийдвэрлэв. 

Холбоотой мэдээ, мэдээлэл