Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

УРЛАГААР АНАГААХ “ӨНГӨТ ӨДӨР” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Монгол эм импекс, Капитал банкны дэмжлэгээр, АНУ-ын Хоспитал Арт сангийн Арт Терапист нар Монгол улсад хүрэлцэн ирж Хавдар Судлалын Үндэсний төв, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төв, П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р Төв Эмнэлэгт “Өнгөт Өдөр” урлагаар анагаах арт терапи сургалт өдөрлөгийг 2018.07.16-18 -ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус өдөрлөг нь 07 сарын 18-ны өдөр СЭМҮТ-д Хүүхэд өсвөр үеийн клиник, Стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг, Сэтгэцийн эмгэг судлалын I клиникийн эмчлүүлэгч, тус төвийн сэтгэл засалч, нийгмийн ажилтан, сэтгэцийн эмч, сайн дурын зураачид бүхий нийт 50 хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр нийт 30 хэсэг бүхий 5 зургийг хамтдаа бүтээж эмнэлгийн удирдлага болон клиник нэгжүүдэд гардуулан өглөө.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл