Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

Монгол Улсын төлөөлөгч Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 71 дүгээр чуулганы Итгэмжлэлийн хорооны Дэд даргаар сонгогдон ажиллалаа


Энэ өдрүүдэд Женев хотноо чуулж буй Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 71 дүгээр чуулганыИтгэмжлэлийн хорооны Дэд даргаарМонгол Улсын төлөөлөгч, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунхандсонгогдон ажиллалаа.
Чуулганы Итгэмжлэлийн хороо нь Чуулганд оролцож буй ДЭМБ-ын Гишүүн улсуудын төлөөлөгчдийн Чуулганд оролцох бүрэн эрхийн Итгэмжлэлийн эх хувийг хянан үзэж, баталгаажуулдаг бөгөөд Итгэмжлэлийн хороонд ДЭМБ-ын 6 Бүсийн, нийт 12 төлөөлөл сонгогдон ажилладаг юм.
Монгол Улсөмнө нь 2013 онд Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 66 дугаар чуулганы Итгэмжлэлийн хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байсан бол энэ жил анх удааИтгэмжлэлийн хорооны Дэд даргаар ажиллалаа.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл