Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

Мансуурлын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн сургалт амжилттай боллоо


Мансуурлын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн Коломбо хөтөлбөр нь Дэлхийн 47 орныг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын хөтөлбөр юм. Уг хөтөлбөр нь Суурь түвшин, ахисан түвшин гэсэн 2 шатлалтай бөгөөд Суурь түвшин дотроо 8, ахисан түвшин нь 14 курстэй. АНУ-ын Төрийн департмент, ХЗДХЯ-ны санхүүжилтээр 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэл Суурь түвшний эхний 2 курсийн сургалтаар Үндэсний 21 сургагч багш бэлтгэгдсэн.

Энэ удаад Коломбо хөтөлбөрийн 3, 5-р курсын 8 хоногийн сургалтыг 2018 оны 5-р сарын 7-оос 15-ны хооронд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв дээр зохион байгууллаа. 9 дүгээр сард 4, 6-р курс, 12 дугаар сард 7, 8-р курсийг хийж Суурь түвшний бүх сургалтыг дуусгах, 2019 онд Ахисан түвшний сургалтыг эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Сургалтанд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын 2 албан хаагч, Хууль сахиулахын их сургуулийн 1 багш, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2 шинжээч, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 12 эмч мэргэжилтэн, Нийслэлийн наркологийн эмнэлэгийн 1 эмч, Нийслэлийн 28 дугаар сургуулийн 2 нийгмийн ажилтан хамрагдсан. Сургалтыг ЭМЯ, ХЗДХЯ, СЭМҮТ хамтран зохион байгуулсан. Үндэсний сургагч багшаар бэлтгэгдсэн 21 хүн  цаашид Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт сургагч багш бэлтгэх шат дараатай сургалтыг зохион байгуулна.

Холбоотой мэдээ, мэдээлэл