Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

Пневмококкийн эсрэг 13 цэнт вакциныг шинээр зургаан дүүрэгт нэвтрүүлж эхэллээ


Монголд Улсад пневмококкийн эсрэг 13 цэнт вакцинаар 2016 оноос  Сонгинохайрхан, Сүхбаатар, 2017 оноос Баянзүрх дүүрэгт 2 сартайгаас 2 хүртлэх настай хүүхдүүдийг үе шаттайгаар дархлаажуулж эхэлсэн юм. Тэгвэл өдгөө Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/20 дугаар тушааын дагуу 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийслэлийн Баянгол, Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт 2 сартай хүүхдүүдийг товлолын дагуу пневмококкийн эсрэг 13 цэнт вакцинаар  дархлаажуулж эхэллээ. Эхний тунг 2 сартай, хоёр дахь тунг 4 сартай, гурав дахь тунг 9 сартай хүүхдэд тус, тус хийнэ. Пневмококкийн эсрэг 13 цэнт вакциныг дүүргийн болон Өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетэд хийж байна

Холбоотой мэдээ, мэдээлэл