Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

“Вакцин, биобэлдмэлийн төлөвлөлт, зохицуулалтын хорооны ээлжит хурал болов


Дэд сайд Л. Бямбасүрэнгээр ахлуулсан “Вакцин, биобэлдмэлийн төлөвлөлт, зохицуулалтын хороо” 2016 онд байгуулагдсан бөгөөд энэ оны ээлжит 3 дах удаагийн хуралдааныг өнөөдөр зохион байгууллаа. Хуралдаанд ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчид оролцсон. 
Хурлаар 2018 онд батлагдсан төсөвт багтаан  шаардлагатай вакцин, биобэлдмэлийн хэрэгцээ, захиалгын тоо, 2017 оны эхний 9 сарын байдлаар төсвийн гүйцэтгэл тайлан, өмнөх хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хэлэлцлээ. Өмнөх хурлын шийдвэрийн дагуу хорооны дүрмийг ЭМС-ын тушаалаар батлуулсан, насанд хүрэгчдийн гепатит В вирусын эсрэг вакцин, гепатит А вирусын эсрэг вакцин, томуугийн вакцины тариурын санхүүгийн асуудлыг шийдвэрлэсэн.

    
 

Холбоотой мэдээ, мэдээлэл