Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

Төвийн болон зүүн бүсийн аймгуудын Эрүүл мэндийн газрын албан хаагчдын спортын тэмцээн Булган аймагт зохион байгууллаа


Уламжлал болгон хоёр дахь удаа зохион байгуулж байгаа Эрүүл мэндийн газрын албан хаагчдын спортын нөхөрсөг тэмцээн Булган аймагт зохион байгуулагдаж, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар, Дархан-Уул, Өмнөговь, Орхон, Дорнод, Булган аймгуудын багууд оролцож, гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар зэрэг дөрвөн төрлөөр өрсөлдөв.Тэмцээнийг  Булган аймгийн спортын ордонд 2 өдөр зохион байгуулж, спортын мастер зэрэг, цол бүхий шүүгчид,  олон улсын дүрэм, журмаар тэмцээнийг шүүлээ. Тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрыг Дорнод аймгийн ЭМГ-ын баг эзэлж, цом,  дараа жил тус тэмцээнийг зохион байгуулах эрхээр шагнуулав.  Удаах байрыг Дархан-Уул аймгийн ЭМГ, гуравдугаар байрыг Дорноговь аймгийн ЭМГ-ын багууд тус тус эзэлсэн. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан эмч нарын баг оролцож, ЭМГ-уудын дарга, тамирчидтай уулзаж, амжилт хүслээ.Тэмцээнд оролцсон тамирчдаас ялангуяа Дархан-Уул, Дорнот, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн тамирчид  сонирхолтой арга техникүүдийг  үзүүлж, үзэгчдийн таашаалыг хүлээж, хөгжөөн баясгаж  байлаа. Ийнхүү 8 аймгийн ЭМГ-ын эмч, мэргэжилтнүүд  удирдлага, зохион байгуулалтын ур чадвараас  гадна спортын авьяастай  гэдгийг нотолж харуулсан сонирхолтой тэмцээнүүд  болсон ба энэхүү үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан Булган аймгийн  ЭМГ-ын С.Нарантуяа даргатай хамт олонд тэмцээнд оролцогчид талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүссэнээр  тэмцээн өндөрлөв.

Холбоотой мэдээ, мэдээлэл