Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Хог bucket challenge” аянд ЭМСЯ нэгдлээ


Эрүүл мэнд, спортын яам харьяа байгууллагууд болох Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Биеийн тамир спортын хөгжлийн төвийн 40 гаруй албан хаагчидтай “Хог bucket challenge” аянд нэгдлээ. Эрүүл мэнд, спортын салбарынхан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах нийтийн эзэмшлийн талбар болох гэр хорооллын гудамж талбайг цэвэрлэлээ.

Тус хорооны нутаг дэвсгэр нь нам дор газар байрладаг учир үер усанд автан хөрсний бохирдлыг үүсгэдэг бөгөөд ялангуяа нянгийн бохирдол ихтэй гэдгийг НЭМХ-ийн судалгаагаар тогтоосон байдаг. Тиймээс энэ удаагийн аянаар ил хог хаягдлыг цэвэрлэсний дараа ариутгал халдваргүйжүүлэлтийг давхар хийж айлуудын бохирын цооног, 00-г ч ариутгаж халдваргүйжүүлсэн байна. Энэ нь эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх, халдварт өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой байлаа.

 

 

 

Түүнчлэн бохирдолтой гурван хэсгээс дээж авч, хүнд металь тодорхойлох /хар тугалга, кадми, зэс, цайр/ болон бактереологийн /нянгийн тоо, гэдэсний бүлгийн бичил биетэн, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бактери, агааргүйтгэл бичил биетэн/ зэрэг нийт найман үзүүлэлтээр шинжилж байна.

 

 

 

 

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 2013 онд хөрсний бохирдолд судалгаа хийж байсан бөгөөд судалгаанд Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн хөрс хамгийн их нянтай, химийн хорт бодисууд агуулсан байгааг тогтоож байсан.

 

 

Хөрсний бохирдолтоос болж гэдэсний халдварт өвчин, цусан суулга, сүрьеэ, бруцеллёз, халдварт шар, цагаан хорхой, сибирская язва, тулеремия зэрэг өвчин үүсэх аюултай. Хөрсний бохирдолтоос сэргийлэхийн тулд ус, агаарын бохирдлыг багасгах, эрүүл ахуйн шаардлага хангасан нийтийн бие засах газрын тоог олшруулах, хог хаях цэг, зориулалтын хогын савыг хүртээмжтэй, хэрэгцээтэй газарт нь байрлуулах, ариутгал халдваргүйжүүлэлтийг зохих стандартын дагуу хийж занших шаардлагатай байдаг.

Тиймээс бидний амьдрах  орчин, хүүхэд багачуудын тоглох газар эрүүл байх учиртай тул бүх нийтийг #‎Хог_bucket_challenge -д нэгдэхийг уриалж байна.

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл