Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Ирэх сард хүүхдийн спортын V их наадам эхэлнэ


Үндэсний хэмжээнд монголын хүүхдийн спортын V их наадмыг энэ онд зохион байгуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар гаргаж, Эрүүл мэнд, спортын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалаар зохион байгуулах хороо байгуулагдан ажиллаж эхэлсэн билээ.

Монголын хүүхдийн спортын V их наадмыг ирэх есдүгээр сарын 12-18-ны өдрүүдэд спортын 17 төрлөөр нэгэн зэрэг олон улсын наадам, олимпийн жишгээр Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Хүүхдийн спортын V их наадмын танилцуулга, элч тамирчин сонгох, цахим хуудас нээх арга хэмжээг өнөөдөр Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар нээж хэлэхдээ "Энэхүү их наадам нь олимпийн наадмын жишгээр зохион байгуулагдаж буй анхны спортын “Mega event” болж байгаа төдийгүй цаашид Монгол Улсад тив, дэлхийн хэмжээний наадам зохион байгуулах суурь бэлтгэл ажлыг эхлүүлж, спортын маркетинг, менежментийг шинэ шатанд хөгжүүлэх томоохон алхам болно” гэдгийг онцолсон юм.

Энэхүү наадамд нийт 21 аймаг, 9 дүүргийн 2500 гаруй тамирчин, 1000 гаруй багш, дасгалжуулагч, албаны зочид, төлөөлөгчид оролцохоор бэлтгэж байна. Энэ үеэр их наамдын элч төлөөлөгчөөр томилогдсон Монголын үндэсний шигшээ багийн тамирчин ОУ-ын хэмжээний мастер Г.Эрдэнэболд, Олон улсын хэмжээний мастер Б.Батцэцэг нарт батламжийг  гардууллаа.

 

 

Монголын спортын түүхэнд хөгжлийн нэгэн шинэ хуудсыг тамирчин эхлүүлэх хүүхдийн спортын V их наадмыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлэн ирээдүйн олимпийн аваргуудаа дэмжин ивээн тэтгэн ажиллахыг хэвлэл мэдээллийн байгууллага, шууд дамжуулах телевизүүд, аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагуудад Эрүүл мэнд, спортын яамнаас уриаллаа.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл