Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нээлттэй өдөрлөг Налайх дүүрэгт боллоо


“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нээлттэй өдөрлөг 6 дугаар сарын 14-ний өдөр Налайх дүүрэгт болж, ЭМЯ-ны ТНБ-ийн дарга Д.Очирбат, Дүүргийн засаг дарга Ч.Раднаабазар, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нар оролцон үг хэллээ.

Түүнчлэн хөтөлбөрийн дагуу Налайх дүүргийн ЭМТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, эмнэлгийн нийт эмч ажилчидтай уулзалт хийсэн юм. Энэ үеэр ЭМЯ-ны ТНБ-ийн дарга Д.Очирбат олон жил үр бүтээлтэй ажилласан эмнэлгийн мэргэжилтнүүдийг Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан болон ЭМЯ-ны жуух бичгээр шагнаж урамшуулав.

Дүүргийн ахмадууд болон эмнэлгийн ажилтнууд хийн дасгал хийж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл