Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Гадаадад суугаа иргэдийн эрүүл мэндийн асуудлаар санал солилцлоо


Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Олон улсын шилжих хөдөлгөөний байгууллагын (ОУШХБ)-ын Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Мариа Нэнэттэ А.Мотус-ыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хатагтай Мариа Нэнэттэ А.Мотус манай байгууллага нь шилжих хөдөлгөөний салбарт олон улсын хэмжээнд тэргүүлэн ажилладаг, аюулгүй байдал, эрх хангагдсан нөхцөлд иргэдийг гадаадад болон дотоодод шилжин суурьшихад нь тусламж дэмжлэг үзүүлэх, үүнд чиглэсэн техник хамтын ажиллагааг хэрэгжүүлдэг НҮБ-ын төрөлжсөн байгууллага гэдгийг танилцууллаа.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хамтран ажиллах талаар санал бодлоо солилцож байгаад талархалтай байна. Бид хэнийг ч орхигдуулахгүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх тал дээр ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Манай улсын эдийн засаг хүнд, цалин бага байгаа учраас гадаад руу явж ажиллах иргэд нэлээд байдаг. Зарим нь тухайн улсдаа хууль бусаар оршин сууж, ажилладаг. Эдгээр иргэдийн эрүүл мэнд нэн тулгамдсан асуудлын нэг болсон. Тиймээс тэдэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэх тал дээр танай байгууллага дэмжин ажиллана гэдэгт найдаж байна гэдгээ илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд талууд гадаадад амьдран суугаа монголчууд болон Монгол улсад ажиллаж амьдарч байгаа гадны иргэдийн эрүүл мэндэд анхаарах, ялангуяа хууль бусаар амьдарч байгаа иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн түргэвчилсэн судалгааг явуулж, холбогдох яамдуудтай хамтран ажиллах тал дээр санал нэгдсэн юм. Түүнчлэн гаднаас ирж буй ажиллах хүчний эрүүл мэндийг хянах, гадаадад амьдарч буй иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах тал дээр хамтран ажиллах боломжтой хэмээв.

ОУШХБ-ын Монгол дахь салбар нь 2011 оны 9 сард  нээгдэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаандаа 1163 монгол иргэдийг эх орондоо эргэн ирж суурьшихад тусалж, хүн худалдаалах гэмт хэргийн 191 хохирогчийг хамгаалж, уурхайн бүс нутаг дахь шилжин суурьшигчийг эрсдэлээс хамгаалах, гамшгийн үеийн нүүлгэн шилжүүлэлт хийх, бэлэн байдлыг хангах, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнийг удирдах чадавхийг нэмэгдүүлэх, хилийн шалган нэвтрүүлэх албаны чадавхийг нэмэгдүүлэх замаар хүн худалдаалах, хууль бусаар хүнийг хил давуулахын эсрэг тэмцэх чиглэлийн төслүүдийг төр, төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл