Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Тарваган тахал өвчнөөр дахин нэг хүн өвчиллөө


Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат 16 настай, эрэгтэй Д нь 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр тарвага (нохой зууж ирсэн)-ыг өвчих явцдаа халдвар авч, 8 дугаар сарын 14-ний өдөр халуурч, баруун суганы булчирхай цочсон шинж тэмдэгтэйгээр сумын эрүүл мэндийн төвд тусгаарлагдан эмчлүүлж байна. Тус сумын Засаг даргын А/89 тоот захирамжаар хөл хорио тогтоон аймгийн ЗӨСТ, ОБХ, ЭМГ-ын 30 гаруй мэргэжилтнүүд голомтот хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.  Мөн Зоонозын өвчин судлалын үндэсний төвд 2015 оны нэгдүгээр сараас хойш Улаанбаатар хотын хэмжээнд 34 удаагийн мэрэгч амьтдын үхэл, хоргодлын дуудлагыг хүлээн авч, 58 тарвагыг лабораторийн шинжилгээнд хамруулж, тарваган тахал өвчний эрсдэлгүй болохыг тогтоосон байна.

Үүний зэрэгцээ 2015 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн өнөөг хүртэл тарваган тахал өвчний сэжигтэй таван яаралтай дуудлага ирсэнээс Ховд аймгийн Булган, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 2 хүн тарваган тахал өвчнөөр өвчилсөн болох нь батлагдаж, 1 хүн нас барсан байна.

Иймд тарваган тахал өвчний улиралчлал эхэлсэнтэй холбоотой иргэд тарваган тахал өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд хууль бусаар тарвага агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх, тарвага тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

Холбоотой мэдээ, мэдээлэл