Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДРИЙГ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ


Олон улсын сувилагч нарын баярыг угтаж  Өвөрхангай аймгийн БОЭТөвийн сувилагч, тусгай мэргэжилтнүүд дунд 2017 оны  05-р сарын 11-ны өдөр “Сувилгааны  түүх бичилт” сэдвээр  ажил мэргэжлийн уралдааныг  эмнэл зүйн тохиолдлуудыг  сувилгааны 5 шатлалаар дүгнэх хэлбэрээр зохион байгууллаа.  

Энэхүү уралдаанд 10 багийн 130 гаруй сувилагч, тусгай мэргэжилтнүүд өөрсдийн мэдлэг, ур чадвараар   өрсөлдөн, эхний 3 байрыг шалгаруулан  шагнаж, урамшууллаа.

СУВИЛАГЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ДУНД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

 ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Олон улсын сувилагч, эх баригчдын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй үйл ажиллагааны  хүрээнд 2017.04.28-ний өдөр Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Иргэний танхимд “Хөдөлмөрийн тухай хууль”-иар хэлэлцүүлгийг  илтгэл, асуулт хариулт  хэлбэрээр  зохион байгуулж, дараах багууд шалгарлаа:

1-р байранд О.Хашчулуун  ахлагчтай 6-р багийн хамт олон

2-р байранд Ц.Эрдэнэчимэг ахлагчтай 9-р багийн хамт олон

3-р байранд Н.Нинжбат  ахлагчтай 4-р багийн хамт олон

Хэлэлцүүлэгт  нийт 125 сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдсан.  


Холбоотой мэдээ, мэдээлэл