Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа


Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч К.Илюмжиновыг өнөөдөр яаман дээрээ хүлээн авч уулзлаа.

 Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба “2015 оны Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадыг Монгол улсад анх удаа зохион байгуулах эрхийг олгосон Олон улсын шатрын холбоонд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлье” хэмээн уулзалтаа эхэллээ. 

 

Өвсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад энэ сарын 19-29-ний хооронд манай улсад болно. Энэ удаагийн Өвсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадад 19 орны 33 багийн 150 гаруй тамирчин 50 гаруй албаны хүн өнөөдрийн байдлаар ирээд байна. Манай улсын хувьд 10 баг буюу 16 хүртлэх насны 50 гаруй тамирчид оролцохоор бэлтгэлээ хангаад байна.

 

alt

Уулзалтын үеэр салбарын сайд хэлэхдээ “Эрүүл мэнд, спортын яам энэхүү нэр хүндтэй чухал олимпиадыг зохион байгуулах хороог байгуулж, богино хугацаанд бэлтгэл ажлыг хангуулж ажиллаа.

Тус олимпиадын хүрээнд Олон улсын шатрын холбоотой хамтран шүүгч, дасгалжуулагч болон ерөнхий боловсролын сургуульд шатар заах багш бэлтгэх сургалтыг зохион байгуулахаар төлөвсөн нь шатрын хөгжилд түлхэц өгөхүйц жинтэй алхам болно гэдэгт итгэлтэй байна.

 

alt

Төрөөс шатрын спортод анхаарал тавьж, үндэсний шигшээ баг байгуулан төсвөөс цалинжуулж, санхүүжилтийг шийдвэрлэж дэмжлэг үзүүлдэг.

Цаашид төрөөс шатрын спортыг дэмжин Монголын шатрын холбоо болон Олон улсын шатрын холбоотой нягт хамтран ажиллах болно” гэлээ.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл