Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Дорнод, Сүхбаатар аймагт ажиллалаа


Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн эрүүл 2017 оны 04 дүгээр сарын 01,02-нд Дорнод, Сүхбаатар аймагт ажиллалаа. Энэ үеэр эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж аймгийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг сонсож, Дорнод аймгийн БОЭТ, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн тасаг нэгжээр орж үйл ажиллагаатай нь танилцан, салбарынхаа ажиллагсдын санал бодлыг сонсохын зэрэгцээ эрүүл мэндийн салбарын зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр болж БОЭТ-д унтуулгын аппарат, Сэргэлэн, Гурванзагал сумын эрүүл мэндийн төв, БОЭТ-д түргэн тусламжийн автомашин олгох эрхийн бичиг, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын гэрэл, ариутгалын бүрэн автомат автоклав, 2017 онд Эрүүл мэндийн сайдын багцаас нийт 4 түргэн тусламжийн автомашиныг олгохоор төлөвлөснийг баталгаажуулж батламж бичгийг гардуулж, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл, А, Д амин дэм олголоо.

Мөн хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд идэвхи зүтгэлтэй ажиллаж байгаа БОЭТ-ийн чих хамар хоолойн эмч Г.Анхбаяр, Асралт үйлс өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Б.Нарантуяа, БОЭТ-ийн хүүхдийн тасгийн асрагч М.Нарантуул, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн асрагч Н.Алтанцэцэг, Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч Д.Хүрэлбор, ЭМГ-ын ахлах мэргэжилтэн У.Энхчимэг  нарыг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, мөн эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ЭМЯ-ны Жуух бичгээр шагнасан ба дэлхийн эмч нарын өдөр болж өнгөрсөнтэй холбогдуулан залуу эмч нарт гарын бэлгээ гардуулж, ажлын амжилт хүслээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл