Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

Техникийн туслалцааны шинэ төслүүд хэрэгжинэ


Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр АХБ-ны Суурин төлөөлөгчийн газрын төлөөллийг хүлээн авч уулзан цаашид хэрэгжүүлэх төслүүдийн цар хүрээ, үйл ажиллагааг тодорхой болгох зорилгоор санал солилцлоо.

“Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө (2017-2027) боловсруулах техникийн туслалцааны төсөл”, “Хепатитийн С вирүсийн эрт илрүүлгийн хөтөлбөрийг сайжруулах техникийн туслалцааны төсөл”-үүдийн санхүүжилт нь батлагдсан талаар АХБ-аас сайдад дуулгалаа.

Сайд дээрх төслүүд ихээхэн ач холбогдолтой болохыг тэмдэглэн, талархалтай байгаагаа илэрхийлээд, ЭМЯ-ны зүгээс дэмжиж, хамтран ажиллана гэв.

Тухайлбал, “Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө (2017-2027) боловсруулах техникийн туслалцааны төсөл” хэрэгжсэнээр оролцооны аргаар хүмүүсийг чадавхжуулах, хийнгээ суралцах арга барилыг нэвтрүүлэн ажиллах бөгөөд энэ нь эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ, мэдээлэл