Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

Сувилахуйн тусламж үйлчилгээг сайжруулна


Эмнэлгийн тусламжийн газраас 2017 оны 2 дугаар сар 15-ны өдөр ЭМБ-ын сувилахуйн албадын дарга нарын хурлыг зохион байгуулж, нийт 25 байгууллагын сувилахуйн албадын дарга нар оролцлоо. Хурлыг Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нээж, ЭМЯ-аас хэрэгжүүлж буй цаг үеийн асуудлууд, сувилахуйн албад цаашид анхаарч ажиллах асуудлаар зөвлөгөө өглөө.

Хурлаар ЭМС-ын 2017 оны:

- Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламж, үйлчилгээний журам,

- Сувилахуйн судалгааны тэргүүлэх чиглэл батлах тухай

- Олон улсын сувилагчдын өдөр тэмдэглэх тухай тушаалуудын танилцуулгыг хийж, цаашид хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. 

Мөн түүнчлэн ЭМЯ-ны ТНБД-ын 2017 оны А/30 дугаар тушаалын танилцуулга хийж, Сувилахуйн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх стратегийн төсөл боловсруулах, сувилахуйн тусламж, үйлчилгээнд үнэлгээ хийх ажлын хэсгүүдийн үйл ажиллагааны чиглэлийг танилцуулж санал авлаа.  Эмнэлгийн тусламжийн газрын даргын  6/479 дугаартай албан тоотоор хүргүүлсэн ЭМЯ-ны харьяа байгууллагуудын  Сувилахуйн албадад өгсөн үүрэг даалгаварын танилцуулгыг хийж, үүрэгжүүлэв.

Орхон аймгийн ЭМГ-ын сувилахуйн мэргэжилтэн, сувилахуйн албанаас ирүүлсэн Сувилгааны түүхийг цаашид боловсронгуй болгох, Сувилахуйн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх стратегийн урьдчилсан төслийг хэлэлцүүлж санал авлаа.

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл