Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

2017 ОНЫГ “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД-ХАРИУЦЛАГА ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЖЭЭ


Хөвсгөл аймгийн  Эрүүл  мэндийн  газраас  2017  оныг “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД-ХАРИУЦЛАГА ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЖИЛ” болгож  зарлан  нээлтийн  үйл  ажиллагааг  2017 оны 02 сарын  01-ний  өдөр  ЭМГ-ын  сургалтын  танхимд  23 сум,  5  өрх,  ЗӨСТөвтэй  цахимаар   холбогдож  нээлтийг зохион  байгуулжээ.

Нээлтийн  арга  хэмжээнд  ЗДТГ, Мөрөн  сумын  ЗДТГ,  БСГ, БТСГ, ГБХХЗГазар, ЭМГ,  Цагдаагийн  газар,  Онцгой байдлын  газар,  УЗХороо, Дэлхийн  Зөн  ОУБ, НЭ, Хувийн  хэвшлийн  ЭМБ-уудын  дарга,  төлөөлөлүүд оролцож  нэрэлсэн  жилийн  хүрээнд  хамтран  ажиллах  ажлын саналыг танилцуулан  мэндчилгээ  дэвшүүлэн  хамтран  оролцсон  байна. Мөн  Галт сумын  ЭМТ,  Далайн-Элбэрэлт  өрхийн  ЭМТ-үүдэд  онлойнаар  холбогдож  мэндчилгээ  дэвшүүлэн  ажилласан  байна. 

“НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД-ХАРИУЦЛАГА ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЖИЛ” –ийг  хэрэгжүүлж  ажиллахаар  4  зорилт,  41  үйл  ажиллагааг  хэрэгжүүлэн  ажилахаар  эхлээд  байна. 

Холбоотой мэдээ, мэдээлэл