Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

Хүүхдийн өвчлөлийн цогц менежментийн сургалт зохион байгуулагдлаа


Эрүүл мэндийн газраас эх хүүхдийн эрүүл мэнд, 0-5 насны хүүхдийн хяналт, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Хүүхдийн өвчлөлийн цогц менежмент”-ийн сургалтыгшинэчлэгдсэн хөтөлбөрийн дагуу Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын Өвөрхангай Арвайхээр орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран 2017 оны 1-р сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтанд сум, өрхийн багийн эмч, хүүхдийн эмч нийт 55 хүн хамрагдаж мэдлэгээ дээшлүүлж, чадавхижлаа.

Энэ удаагийн сургалтын сургагч багшаар БОЭТ-ийн хүүхдийн эмч Д.Тогтохдулам, М.Үүрцайх, М.Болормаа, С.Батдолгор, “Нарны дөш” өрхийн ЭМТ-ийн дарга, их эмч Т.Ёндондаш, “Түшиг дөлгөөн” өрхийн ЭМТ-ийн дарга, их эмч Ж.Бунджав нар ажиллаж;

-       Нярай хүүхдийн өвчлөл, эмчилгээ

-       Давтан үзлэг, эмчилгээ

-       Хүүхдийн яаралтай тусламж, сэхээн амьдруулалт,

-       Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хөтлөлтөд хийсэн үнэлгээ

-       Алдаа, зөрчил, алдаа зөрчлийн тохиолдол, сургамж

-       0-5 настай хүүхэдтэй ээжүүдэд өгөх зөвлөгөө

зэрэг сэдвүүдээр онол, дадлага хосолсон хэлбэрээр мэдлэг ологлоо.

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл