Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ИЗОТОП ҮЙЛДВЭРЛЭХ ТАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА


Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах төслийн хүрээнд Изотоп үйлдвэрлэх тасгийн циклотроны төхөөрөмжийн үйл ажиллагаа, тус тасгийн удирдлага зохион байгуулалттай танилцах Эрүүл мэндийн яамны Төрийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан бодлогын түвшний шийдвэр гаргагчдад зориулсан богино хугацааны сургалт энэ сарын 16-наас 20-ны өдрүүдэд БНСУ-ын дүрс оношилгоо, эрүүл мэндийн шинжлэх ухааны хүрээлэнд боллоо

Уг сургалтыг Солонгосын дүрс оношилгоо эрүүл мэндийн шинжлэх ухааны хүрээлэн удирдан зохион байгуулж, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны газрын дарга нар олон улсын эрүүл мэндийн сангийн төлөөлөлчид сургалтанд оролцогчдыг хүлээн авч, Манай Улсад үзүүлж буй буцалтгүй тусламжийн төслүүд болон Эрүүл мэндийн салбар дахь цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Мөн, Солонгосын Экспорт-Импорт Банкны Эдийн Засгийн Хөгжлийн Хамтын Ажиллагааны Сангийн төлөөлөл хүрэлцэн ирж, манай төлөөлөгчдөд сангийн үйл ажиллагаа, зээл олгох үйл явц, Монгол Улсад төдийгүй бусад хөгжиж буй орнуудад хэрэгжүүлсэн төслүүдийн талаар танилцуулжээ. Түүнчлэн сургалтын үеэр БНСУ-ын эрүүл мэндийн даатгалын систем, эрүүл мэндийн тухай хууль, журам, өвчтөний лавлагааны систем, Солонгосын дүрс оношилгоо эрүүл мэндийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Цөмийн анагаах ухааны тасгийн үйл ажиллагаа, зохион байгуулалт, цөмийн изотоп үйлдвэрлэл, циклотроны тоног төхөөрөмжийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах төслийн хүрээнд Монгол улсад анх удаа суурилагдах эмнэлгийн зориулалттай изотопын бэсрэг үйлдвэр, Циклотроны тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгслийн иж бүрэн байдал, зохистой үйл ажиллагаа, чанарын хяналт, ҮОЭТ-ийн болон Цөмийн оношлогооны тасгийн хүний нөөцийг бэлтгэх асуудалд онцгой анхаарч ажиллах талаар санал солилцлоо. Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах МОН-8 төслийн гүйцэтгэгч болох Солонгосын Самсунг Си энд Ти Консорциум төслийн барилга болон нийлүүлэх тоног төхөөрөмжийн талаар танилцуулж, төслийн хэрэгжилтийн явц, тулгарч буй асуудлуудын талаар мэдээлэл солилцсон ба Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Самсунг Си энд Ти Консорциумыг ажлын төлөвлөгөө болон хийсэн ажлын гүйцэтгэлийн тайланг сар, улирал, жил тутам гаргаж төслийн Удирдах хороонд танилцуулан, батлуулж ажиллахыг үүрэг болгов.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл