Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

15 сумын Эрүүл мэндийн төвүүдэд автомашин гардууллаа


Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, 17 аймгийн 127 сум, нийслэлийн нэг дүүрэгт өвөлжилтийн нөхцөл байдал хүндрээд байгаа юм. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас өвөлжилт хүндэрсэн  аймгуудын малчин иргэдэд төрийн болон эрүүл мэнд нийгмийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор Улсын нөөцөөс 11 аймгийн 15 сумын эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн автомашин гардуулж өглөө.

 Эдгээр УАЗ маркийн автомашинуудыг өнөөдөр  Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, ОБЕГ-ын УНХТГ-ын дарга Я.Гантөмөр нар орон нутгийн төлөөлөгчдөд хүлээлгэн өглөө.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Л.Бямбасүрэн хэлэхдээ алслагдсан баг, сумын ард иргэдэд хүргэх тусламж үйлчилгээнд зориулж нэн шаардлагатай байгаа 15 түргэн тусламжийн машиныг гардуулж өгч байгаа нь эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эх хүүхдийн тусламж үйлчилгээг алслагдсан өвөлжилт хүндэрсэн суманд байгаа жирэмсэн ба төрсөн эх нярай, өндөр настайнд цаг алдалгүй чанартай хүргэхэд энэ бүхэн хувь нэмэрээ өгч, ялангуяа тохиолдож болох эрсдлээс урьдчилан сэргийлэх,хөдөөгийн хүн амын эрүүл мэндийг сайжруулахад ач холбогдолтой гэдгийг хэлээд алтан шар зам нь өлзийтэй байхын ерөөлийг дэвшүүлсэн юмаа.

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл