Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Үндсэн хуулийг батлалцсан эмч депутатуудад хүндэтгэл үзүүлэв


          Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр ЭМЯ-ны удирдлагууд салбарын депутатуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг манай эрүүл мэндийн салбар маш олон чадварлаг ажиллах хүчинтэй, тиймдээ ч ийм олон сайхан депутатууд үндсэн хуулиа батлалцаж, өнөөдрийн энэ их ажлыг хийх үндэс суурийг тавьж өгсөн юм. Үнэхээр та бүхнээрээ бахархах сэтгэл төрж байна гээд, салбартаа хийж хэрэгжүүлсэн ажлууд болоод цаашид хийх ажлынхаа талаар товч танилцууллаа.

           Депутатуудын зүгээс салбарын удирдлагууд маань биднийг хүндэтгэн хүлээн авч байгаад талархалтай байна гээд, тэдний хийж хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүдийг бүрэн дэмжиж буйгаа илэрхийллээ.

           Депутатууд хэлэхдээ, “Бид 23-уулаа нийлж нэг баг болон үндсэн хуулинд тусгагдах эрүүл мэндийн тухай хуулийг боловсруулж байлаа. Одоо ч гэсэн эргээд харахад засвар орохоор зүйл байхгүй байгаа нь тухайн үеийн бидний цаг наргүй зүтгэсний үр дүн юм.

          Өнөөдөр бид салбарынхаа үйл ажиллагааг харж, дэмжиж явахын зэрэгцээ эмч нарын нэр хүнд унаад байгаа нэгэн шалтгааныг хэлмээр санагддаг юм. Нэг эмч алдаа гаргахад бүтэн 7 хоног хаа сайгүй бүхий л хэвлэл мэдээллээр гаргаж байна. Харин нэг эмч хэдэн хүний амийг авраад байгаа талаар нэг ч мэдээ мэдээлэл гарахгүй юм. Үүнийг бүр хуулинд тусгаж хэвлэлийн байгууллагын үйл ажиллагааны тодорхой хувийг эрүүл мэнд, гэр бүлийн боловсрол олгоход чиглүүлдэг болгох хэрэгтэй байна” гэдгээ хэлэв.

          Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэлэхдээ, Өнөөдрийн уулзалтаар тулгамдаж буй олон асуудал хөндөгдсөн, ач холбогдолтой уулзалт болж байна. Та бүхний минь саналууд маш үнэтэй, бид өөрсдийн ажилдаа тусган ажиллах болно. Бидний зүгээс хэнийг ч орхигдуулахгүй гэсэн зарчмын дагуу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлогыг чиглүүлэн ажиллаж байгаа гэв.

        ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат уулзалтын төгсгөлд хэлсэн үгэндээ, Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн, ахмад депутатууд, үндсэн хуулийг батлалцсан та бүхэндээ баярлаж байна. Та бүхэндээ яамныхаа бүх ажилчдын өмнөөс талархал дэвшүүлье гэв. Ингээд яамны удирдлагууд хүндэт депутатууддаа дурсгалын зүйл гардуулан өглөө.

Холбоотой мэдээ, мэдээлэл