Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

ЭМЯ-наас томилогдсон мэргэжлийн эмч нарын баг Дорнод аймагт ажиллаж байна


Үл мэдэгдэх шингэн зүйлийг архи гэж уусны улмаас хордсон өвчтнүүдэд эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Дорнод аймагт ажиллаж буй мэргэжлийн багийн эмч нартай цахим хурал хийж, өвчтнүүдийн эмчилгээний талаар санал солилцож, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
Одоогоор 24 өвчтнийг илрүүлж, 5 өвчтөнд гемодиализ эмчилгээнд оруулаад байна. Өвчтнүүдийн биеийн байдал тогтворжих хандлагатай байна гэж мэргэжлийн багаас мэдээллээ.
Цаашид ард иргэдийг архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх мөн сэрэмжлүүлэг, мэдээллийг эрчимтэй зохион байгуулах талаар мэргэжлийн байгууллагуудад чиглэл өглөө.

Холбоотой мэдээ, мэдээлэл