Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

Дэд сайд Л.Бямбасүрэн НҮБ-ын ХАС-ийн “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн мэргэжилтнүүдтэй уулзлаа


Уулзалтын эхэнд төслийн зохицуулагч Э.Оюун төслийн талаарх ерөнхий мэдээллийг өглөө. Тус төсөл нь манай улсад  Жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох зорилготой юм. Төслийн хүрээнд Жендэрт суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчдыг хамгаалах эрүүл мэндийн тусламж үйлчилгээг боловсронгуй болгох чиглэлээр ЭМЯ-тай хамтран ажиллах юм. 

Уулзалтын үеэр Дэд  сайд Л.Бямбасүрэн ЭМЯ-ны зүгээс 2017 онд хийх ажлын хүрээг тодорхойлж, хүчирхийлэлд өртөгсдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаашид хэрхэн сайжруулах чиглэлээр санал солилцов. Мөн төслийн хүрээнд одоо үйл ажиллагаа явуулж буй хүчирхийллийн нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх төвүүдийн үйл ажиллагаанд үнэлгээ хийж, цаашид ямар хэлбэрээр үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар үнэлэлт дүгнэлт хийв.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл