Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2016.10.26/


Монгол улсын хэмжээнд:

 

ХӨСҮТ-д хандагсдын мэдээ:

10 дугаар сарын 25-ны өдөр ХӨСҮТ-ийн ЯТТ-т 68 хүн хандсанаас 9 хүн нь халуурсан, туурсан хам шинжтэй хандаж, дерматит оношоор улаанбурхан өвчний сэжигтэй онош үгүйсгэгдсэн байна. 16 хүн гэдэсний халдварын, 22 хүн агаар дуслын замын халдварын, 4 хүн бусад зовиурын улмаас ханджээ.

Эх сурвалж: ХӨСҮТ

Дэлхий дахинд:

Шувууны томуугийн H5N1 вирүст халдвар:

-       ДЭМБ-ын мэдээлснээр 2003 оноос 2016 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд дэлхийн 16 улсад шувууны томуугийн А хүрээний Н5N1 вирүсийн 854 тохиолдол бүртгэгдсэнээс 450 (52.7%) нь нас барсан байна.

-       2003 оноос хойш Номхон далайн баруун бүсийн 4 оронд 238 тохиолдол бүртгэгдсэнээс 134 (56%) нь нас барсан байна.

-       Камбожи улсад нас баралтын түвшин хамгийн өндөр буюу (66%; 37/56) байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Холбоотой мэдээ, мэдээлэл