Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Сайд А.Цогцэцэг ДЭМБ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав


ДЭМБ-ын Монгол дах Суурин төлөөлөгч Др Су Нюунт У, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Гишүүн орнуудыг дэмжих нэгжийн Гүйцэтгэх захирал Др Кидонг Парк, ДЭМБ-ын Монгол дах Суурин төлөөлөгчийг газрын Хөтөлбөрийн ахлах зохицуулагч Вүүжин Лью нарын төлөөлөгчид Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгтэй уулзлаа. Цаашид ЭМЯ, ДЭМБ хоорондын ирэх 4 жилийн хамтын ажиллагааны стратегийн баримт бичгийг боловсруулах үйл ажиллагааны талаар санал солилцож баримт бичгийг эцэслэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ. 

Др. Кидонг Парк хэлэхдээ: "ДЭМБ-ын Монгол улсад үзүүлж байгаа техник санхүүгийн дэмжлэгийг хамгийн оновчтой болгохын тулд засгийн газар, ЭМЯ-аас гаргасан салбарын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг баримталж, засгийн газрын мөрийн хөтөлбөр, ЭМЯ-ны үйл ажиллагааны төлөвлөгөөтөй нийцүүлж байгаа ба хамтран ярилцаж хамтын ажиллагааны баримт бичгээ гаргаж байгаа талаар хэллээ. Уулзалтын төгсгөлд хоёр тал баталсан төлөвлөгөөний дагуу хамтран ажиллаж энэ оны сүүлээр Хамтын ажиллагааны стратегийн баримт бичгийг эцсийн байдлаар гаргахаар тохирлоо.

Холбоотой мэдээ, мэдээлэл