Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Сайд А.Цогцэцэг Лаос улсаас манай улсад суугаа Элчин сайд Сиалунгон Сэнг-Үнтонг хүлээн авч уулзав


БНАЛАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Сиалунгон Сэнг-Үнтон Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгтэй уулзаж, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа болон Монгол-Лаосын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны монгол хэсгийн даргын хувиар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа цаашид хоёр улс эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцов.

Сайд А.Цогцэцэг энэ үеэр хэлсэн үгэндээ манай улс Лаос улстай эрүүл мэндийн салбарт найрсаг хамтын ажиллагааны түүхтэй. Миний хувьд гэхэд 1980 онд АУИС-д Лаосын хоёр оюутантай хамт суралцаж байсан. Одоог хүртэл тэднийг марталгүй дурсаж байдаг тухайгаа хучилсан юм.Мөн Лаос улсын Сиенгхуан мужид хоёр улсын ард түмний найрамдал нөхөрлөлийн бэлэг тэмдэг болсон 60 ортой  “Монгол –Лаосын Найрамдлын эмнэлгийг манай улсын буцалтгүй тусламжаар байгуулж өгсөн. Энэ хугацаанд нийт 20 гаруй эмч, сувилагч нарын баг 3 удаагийн ээлжээр уг эмнэлэгт ажилласан. Энэ эмнэлгээр монгол Лаос  улсын найрамдлын харилцааг тодорхойлж явдагаа хэлэв.

Дашрамд сонирхуулхад 2008 оны 3 дугаар сард Лаосын  Эрүүл мэндийн сайд Понмек Далалой тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад айлчилсан. Энэ үеэр Эрүүл мэндийн яамд хооронд 2008-2010 онд хамтарч ажиллах протколыг байгуулсан юм.

2010 онд МУ-ын засгийн газраас “Монгол-Лаосын Найрамдал” эмнэлгийн зарим тоног төхөөрөмж болон их засвар, тохижилтонд зориулж 300 сая төгрөгийн санхүүжилтийг хүлээлгэн өгсөн.

Худалдаа , эдийн засаг, шинэжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Лаосын засгийн газар хооронд Комиссын монгол хэсгийн даргаар Сайд А.Цогцэцэг ажилладаг бөгөөд Лаосын хэсгийн даргаар мөн тус улсын эрүүл мэндийн сайд нь ажилладаг юм байна.

Монгол-Лаосын Найрамдал эмнэлэгт тусгай, нарийн мэргэжлийн эмч, сувилагч нарыг ажиллуулах, Монгол улсад анагаах ухааны их сургууль төгссөн Лаос эмч, эрүүл мэндийн мэргэжилтнийг 3 хүртэлх сарын хугацаатай манай улсад төгсөлтийн дараах сургалтанд хамруулах зэрэг үйл ажиллагаанууд тусгагджээ. Тиймээс цаашид энэ чиглэлдээ хамтран ажиллах болно гэдэгээ 2 тал ярилцсанаар уг уулзалт өндөрлөв. 

Холбоотой мэдээ, мэдээлэл