Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

МЭНДЧИЛГЭЭ


Монгол улсын эрүүл мэндийн салбарын эм хангамжийн байгууллагын түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмадууд, одоо ажиллаж буй эм зүйч, эм найруулагч, эмийн сангийн ажилтан албан хаагчид та бүхэнд  20 н жилийн ойн баярын мэнд, дэвшүүлж нэн хариуцлагатай эрхэм ариун үйлсдээ улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

 “Эм” холбоо төрийн бус байгуулага  нь хувийн  хэвшлийн эм хангамжийн байгууллагуудын үйл ажиллагааг эрх зүйн  орчинд нийцүүлэн зохицуулах, хөгжүүлэх, хүн ам, эмнэлгийн байгууллагыг чанарын баталгаатай, аюулгүй, өргөн сонголт бүхий шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслээр  жигд, хүртээмжтэй хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг өргөжүүлэхэд оруулсан хувь нэмрийг  сайшаан дэмжиж байна.  

Эрүүл мэндийг хамгаалах үйлсэд эм зүйн мэргэжилтний бүтээсэн ажил үйлсийг  нийгэмд зөв таниулах, эм хангамжийн салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтын  үр өгөөжийг  өсгөх, цаашид  төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна.

  Хүн амд эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай сонголт хийх боломж бүхий эмээр тасралтгүй, жигд, хүртээмжтэй хангаж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд та бүхний ажил үйлсэд амжилт хүсч, аз жаргал, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. 

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД А.ЦОГЦЭЦЭГ

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл