
Др. Марк Жэкобс Эрүүл мэндийн яам, ДЭМБ-тай хамтран 2016 оны 10 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд “Халдварт өвчний тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам: мэдээллээс үйлдэл рүү” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцохоор ирсэн юм. Уулзалтын үеэр Др. Марк Жэкобс Монгол улс вирүст хепатиттэй тэмцэх чиглэлээр ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн гишүүн орнуудад үлгэр жишээ болж байгаа ба шуурхай удирдлагын нэгдсэн системийг амжилттай хэрэгжүүлж байгааг сайшаагаад Монгол Улсын Засгийн газар ирэх 4 жилд халдварт өвчнийг эрс бууруулах чиглэлээр олон салбарыг хамарсан үйл ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлэх шаардлага байгааг хэллээ.
Уулзалтын төгсөлд дэд сайд Л.Бямбасүрэн халдварт өвчний асуудалд анхаарал хандуулан Монгол Улсад хүрэлцэн ирж, олон улсын хурлыг хамтран зохион байгуулж байгаад Др. Марк Жэкобст талархал илэрхийлээд хурлаас гарах зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллах болно гэдэгээ мэдэгдлээ