Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Монгол улс цахим амбулаторитой боллоо


Эрүүл мэндийн салбараас баримталж буй эмнэлгийн байгууллагуудад  цахим технологийг нэвтрүүлж, үйлчилгээг хурдан шуурхай болгох чиглэлийн хүрээнд  Монгол улсын өргөн уудам нутаг дэвсгэрт  өндөр хурдны интернет, боловсронгуй программ буюу PACS систем, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийн хэрэглээнд суурилсан алсын зайн оношлогоог хөгжүүлэх, ашиглах  зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан үзэж УНТЭ нь хамтран ажиллах гэрээ байгуулсан БНХАУ-ын эмнэлэгтэй зайн оношлогоогоор холбогдон нарийн мэргэжлийн зөвлөгөө авахаас гадна шаардлагатай тохиолдолд УНТЭ-т урьж ажиллуулах, мэс засал хийх мөн дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүд, төрөлжсөн мэргэжлийн бусад эмнэлгүүдтэй зайн оношлогоогоор холбогдон өвчтөний мэдээллийг солилцон үйлчлүүлэгчийн анх хандсан эрүүл мэндийн байгууллагаас эмчилгээ, оношлогооны асуудлыг шийдвэрлэх, УНТЭ-ийн хэвтэн эмчлүүлэгч, үйлчлүүлэгч нар нь шаардлагатай тохиолдолд өндөр зардал гарган гадны эмнэлгийг зорилгүй зөвлөгөө, мэдээлэл, тусламж, үйлчилгээ авах зорилготой,    олон улсын зайн оношлогоо бүхий  Цахим амбулатор-ийг БНХАУ-ын Бээжин хот дахь Хэн Хэ эмнэлгийн дэмжлэгтэйгээр нээж байна.  

Тус Хэн Хэ эмнэлэг нь БНХАУ-ын Бээжин хотын төв хэсэгт байрладаг, Хятад, Европ анагаах ухаанаар тэргүүлэгч,  АНУ, Их Британийн нэгдсэн вант улсын эмнэлэг, эмчилгээний олон байгууллагуудтай хамтран ажилладаг тусламж үйлчилгээгээр  өндөр зэрэглэлийн олон улсын жишиг эмнэлэг юм.УНТЭ-т дээрхи Цахим амбулатор-ийг нээснээр цаг хугацаа, орон зайн хувьд асар их хэмнэлт гарч, эмч нарын үйл ажиллагаанд  дэм болох төдийгүй үйлчлүүлэгчийн мэдээллийг богино хугацаанд дамжуулан,   асуулт хариултын хэлбэрээр  мэдээлэл солилцон, зөвлөгөө өгөх, авах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх мөн авах  боломжтой болж байна.Тус төслийг амжилттай хэрэгжүүлснээр эрүүл мэндийн салбарт теле харилцаа, алсын зайн оношлогооний  энгийн хялбар загварыг  улам хөгжүүлж,  үйлчлүүлэгчдэд үзүүлэх тусламж үйлчилгээний хугацааг богиносгон, гадны өндөр хөгжилтэй эмнэлгүүдтэй харилцаа холбоогоо улам бүр өргөжүүлэх боломжтой юм.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл