Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ФРАНЦ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦОО, ЭХ БАРИГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ, УР ЧАДВАР, ЭХ БАРИХЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


Эрүүл мэндийн яам, Санте Сюд ТББ-ын хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсын эх баригч нарын мэргэжил, ур чадварыг бэхжүүлэх» төслийнхүрээнд Франц улсын эрүүл мэндийн тогтолцоо,эх баригчийгбэлтгэх сургалт, эх баригчийн ажил үүрэг ур чадвар, эх барихын тусламж, үйлчилгээтэй танилцах үйл ажиллагааг 9 дүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 02-ны хооронд зохион байгууллаа. Танилцах аялалд ЭМЯ, ЭХЭМҮТ, Өргөө, Амгалан, Хүрээ амаржих газруудын эх барих- эмэгтэйчүүдийн эмч, эх баригч, АШУҮИС, Сувилахуйн сургуулийн багш нар, Монголын Эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг, Монголын Эх баригч бага эмч нарын нийгэмлэг, НҮБ-ын ХАС, Архангай аймгийн ЭМГ-ын төлөөлөл тус тус оролцлоо.

Томилолтоор ажиллах хугацаанд тус улсын ЭМЯ-ны бодлого чиглэл, Эрүүл мэндийн удирдах дээд газрын магадлан итгэмжлэх үйл ажиллагаа, ард нийтийн эрүүл мэндийн тухай хууль, эх баригчийн ажил үүргийн хуваарь, ёс зүйн хууль дүрэм, төрөлт удирдах удирдамжийн хэрэгжилт, Олон улсын эх баригчдын нийгэмлэг, Эх баригчийн үндэсний зөвлөл, Эх баригчдын үйлдвэрчний эвлэл, Санофи Эспуар сан, Франш-Контэ мужийн Бэзансон хотын Эх баригчийн сургууль, Их сургуулийн эмнэлэг, Бэлфор, Монбэлиар хотуудын амаржих газрууд, перинаталь тусламж, хувийн болон улсын эмнэлэгт ажиллаж буй эх баригчдын ажлын уялдаа, эх барих- эмэгтэйчүүд, мэдээгүйжүүлэг, хүүхдийн эмч нарын  хамтын ажиллагаатай танилцаж, харилцан мэдээлэл солилцлоо.

Description: IMG_7861.jpg

Эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригчид дээрх эмнэлгүүдийн төрөх тасагт ажиллаж, эх баригчийн төрөлт удирдах, жирэмсэн эмэгтэй түүний гэр бүлд зөвлөгөө өгөх, жижүүрийн баг ажил үүргээ дараагийн багт хүлээлгэж өгч байгаа явц зэрэгтэй биечлэн танилцлаа. Манай эх баригчийн ажил үүргийн хуваариас ялгаатай нь францийн эх баригчид 5 жилээр суралцаж төгсдөг бөгөөд хэвийн төрөлтийг удирдах, зөвшөөрөгдсөн эмчилгээг хийх, жирэмсний явцыг хэт авиагаар хянах, ерөндөг, суулгацыг тавих, авах зэрэг ажлуудыг  бие дааж хийх чадварыг бүрэн эзэмшиж, хэрэгжүүлж байна.

Томилолтын явцад монгол эх баригчид хавдрын эсрэг явган аялалд оролцож, мэргэжил нэгт нөхөдтэйгөө явган аялал хийлээ.

Оролцогчид танилцах аяллаас суралцсан тэргүүн туршлагуудыг нэвтрүүлж ажиллах чиглэлээр ажлын төлөвлөгөөг боловсруулан, ЭМЯ-ны ТЗУГ-ын даргаар батлуулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

Холбоотой мэдээ, мэдээлэл