Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Төв аймагт орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх “Сум, баг бүрт хүрч үйлчилье” төслийн нээлт боллоо


Орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх “Сум, баг бүрт хүрч үйлчилье” төслийн нээлтийн үйл ажиллагаа 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Засаг даргын тамгын газарт боллоо.

Төслийн нээлтэнд ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Ньюнт У, ДЭМБ-ын зөвлөх Важид, болон мэргэжилтнүүд, ЭМЯ-ны НЭМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Байгалмаа, ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга В.Байгаль, их эмч н.Алтанчимэг, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн төлөөлөл, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Отгонбат, болон Засаг даргын зөвлөлийн гишүүд, газар, хэлтэс, агентлагын дарга нар, ЭМГ-ын дарга  Ч.Алтантуул, ЭМГ-ын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, 27 сумын ЗДТГ-ын дарга, эрүүл мэндийн төвийн дарга, их эмч нар нийт 100 гаруй хүн оролцлоо.

Аймгийн алслагдсан сум, багийн хүрч үйлчлэхэд бэрхшээлтэй, нийгмийн халамж шаардлагатай зорилтот бүлгийн хүн амд  эрүүл мэнд, нийгмийн суурь үйлчилгээг цогцоор ойртуулан явуулын үйлчилгээг хүргэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд төслийн зорилго  оршино.

“Сум, баг бүрт хүрч үйлчилье” төсөл нь нийгмийн халамж шаардлагатай гэр бүлд амьдарч байгаа хүүхэд,  Хºãæëèéí áýðõøýýëòýé èðãýä, òºðºëõèéí ãàæèã õºãæèëòýé õ¿¿õэд,  Б¿ðòãýëã¿é èðãýä, Àëñëàãäñàí õ¿í àì, Ò¿ð îðøèí ñóóã÷èä, Ñóðãóóëü çàâñàðäñàí õ¿¿õэд, Õ¿íä õºäºëìºð ýðõýëäýã õ¿¿õэä \гар аргаар алт олборлогч\ зэрэг зорилтот бүлгийн хүүхэд, эхчүүдэд хүрч үйлчлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалт, нөөцийн удирдлагыг зохион байгуулах, хүн амд хүрч үйлчлэх тусламж үйлчилгээний багцыг хүргэх, нэн шаардлагатай нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулах, Салбар дундын хамтын ажиллагаа олон нийтийн оролцоог түшиглэх, тусламж үйлчилгээ хүргэх багийн үйл ажиллагаанд дэмжлэгт хяналтыг явуулах, хяналт үнэлгээг тогтмолжуулах замаар тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.

Энэ төслийг ДЭМБ санхүүжүүлэх бөгөөд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар ЭМЯ, ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын алба, орон нутаг хэрэгжүүлэгч байгууллагаар аймгийн Эрүүл мэндийн газар, аймаг, сумдын ЗДТГ-ын даргаар ахлуулсан салбарын дундын ажлын хэсэг байх юм.

“Сум, баг бүрт хүрч үйлчилье” төсөл хэрэгжсэнээр зорилтот бүлгийн хүүхэд, эхчүүдэд хүрч үйлчлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ сайжирна, хүн амын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын цогц үйлчилгээ үзүүлэх чадавх болон эрүүл мэндийн тогтолцоог орон нутгийн түвшинд бэхжүүлэх механизм бүрэлдэнэ, дэмжлэгт хяналт хийгдэж зөвлөмж гаргана, салбар хоорондын хамтын ажиллагаа сайжирч, зорилтот бүлэгт тусламж үйлчилгээний хүртээмж, санхүүжилт нэмэгдэнэ гэсэн үр дүн гарах юм.

Нээлтийн үйл ажиллагааны дараа Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн хэрэгжүүлсэн төслийн үйл ажиллагааны туршлагаас танилцаж, сумдын ЗДТГ-ын дарга, эрүүл мэндийн төвийн дарга, их эмч нарт “Сум, баг бүрт хүрч үйлчилье” төслийн үйл ажиллагааг орон нутагт хэрхэн хэрэгжүүлэх, бичил төлөвлөгөө боловсруулах,   үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах, дэмжлэгт хяналт явуулах, төслийн тайлан гаргах зэрэг  техникийн ажлын хэсгийн сургалтыг ХӨСҮТ, аймгийн ЭМГ-ын мэргэжилтнүүд хамтран зохион байгуулж, гарын авлага, мэдээллээр хангав.

ТӨВ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Холбоотой мэдээ, мэдээлэл