Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хүрээнд ДЭМБ-аас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, БНСУ-аас хэрэгжүүлж буй NRA /Эмийн зохицуулалт/-ийн төсөл, НҮБ-ийн Хүн амын сангийн төсөл, Солонгос улсын хамтын ажиллагааны байгууллага КОИКА зэрэг Олон улсын байгууллагуудын төслийн хүрээнд ЭМЯ-наас Эм зүйн чиглэлээр сургалт, хурал, семинарт томилогдож оролцсон мэргэжилтнүүд сурсан, мэдсэн зүйлсээ хэрхэн Монгол оронд нутагшуулах талаар та бүхэнд сургалт, мэдээлэл хийж байна.
Энэхүү сургалт мэдээллийн зорилго нь Эмийн чанар, аюулгүй байдлыг хангуулах, “Эм үйлдвэрлэлийн зохистой дадлыг үе шаттай хэрэгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг сайжруулахад мэргэжил, арга зүйн сургалт явуулахад чиглэгдэнэ.
Хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагсдад мэргэжил, арга зүйн сургалтыг явуулснаар цаашид хэрэгжүүүлэх ажлын санал, зөвлөмж гарсан байна.