Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Дэлхийн банкны Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав


Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Ноён Жеймс Андерсоныг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Суурин төлөөлөгч Ноён Жеймс Андерсон Сайд А.Цогцэцэгт Эрүүл мэндийн сайдаар томилогдсонд нь баяр хүргээд хүлээн авч уулзаж байгаад талархлаа илэрхийлэв.

 

Тэрбээр, Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Монгол улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа Цахим эрүүл мэнд төслийн талаар болон, Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний бодлогын зөвлөмжийг Дэлхийн банкнаас гаргаснаа Эрүүл мэндийн сайдад танилцуулав.

 

Сайд А.Цогцэцэг Дэлхийн банкны зүгээс Монгол улсын эрүүл мэндийн салбарт дэмжиж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлээд Цахим эрүүл мэнд төслийн явц, тулгарч буй асуудлуудын талаар Суурин төлөөлөгчтэй харилцан санал солилцов.

 

Уулзалтын төгсгөлд Сайд А.Цогцэцэг Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Ноён Жеймс Андерсонд талархал илэрхийлээд эрүүл мэндийн салбарт Дэлхийн банктай үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ, мэдээлэл