Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлаар чууллаа


Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Глобал сан, Монголын Бэлгийн Анагаах Ухааны Нийгэмлэг, Менопауз, Андропауз Зохицуулалтын Нийгэмлэгтэй хамтран “Монгол эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал” сэдэвт сургалт, “Ази номхон далайн бүсийн орнуудын эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, насжилт” 8-р чуулганыг 2016 оны 08 сарын 18,19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Эрүүл мэндийн яамны “Б” танхимд  зохион байгууллаа.

Монгол улсад эрэгтэйчүүдийн нас баралтын түвшинг эмэгтэйчүүдтэй харьцуулахад нийгэм, биологи, сэтгэл зүйн онцлог, уламжлал  болон хүүхэд, өсвөр үе, идэр насандаа хэвшүүлсэн амьдралын хэв маяг, зан үйлтэй холбоотойгоор өндөр байна.  Тухайлбал 2015 оны Эрүүл мэндийн статистикийн үзүүлэлтээс харахад:

Эрэгтэйчүүдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд:(10000 хүн амд)

                       Амьсгалын тогтолцооны өвчин-1519.4

                       Хоол боловсруулах тогтолцооны өвчин-903.6

                       Шээс, бэлгийн тогтолцооны өвчин-367.8

                       Зүрх, судасны тогтолцооны өвчин-735.5

                       Гэмтэл, хордлого ба гадны шалтгаант бусад эмгэг

v  Эрэгтэйчүүдийн нас баралтынтэргүүлэх шалтгаанд:(10000 хүн амд)

       Зүрх, судасны тогтолцооны өвчин-22.1

       Хавдар-15.5 (элэг, ходоод, уушги, гуурсан хоолой, бүдүүн шулуун гэдэс)

                   Гэмтэл, хордлого ба гадны шалтгаант бусад эмгэг-15.2

                   Хоол боловсруулах тогтолцооны өвчин-4.8

       Амьсгалын тогтолцооны өвчин-2.4 орж байна.

Хүн амын нас баралтын түвшин 10000 эрэгтэй хүн амд 68.71, 10000 эмэгтэй хүн амд 43.23 ногдож байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.8, эрэгтэйчүүдийн хувьд 66.0, зөрүү нь 9.8 байгаа нь  (дэлхийн дундаж түвшнээс 2.5 дахин их зөрүүтэй ) зүй ёсоор анхаарал татаж байна. 

Энэхүү чуулганаар Эрүүл мэндийн сайдын 84 тоот тушаалаар батлагдсан “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих стратеги”-ийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, халдварт болон халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлээс үүдэлтэй өвчлөлөөс сэргийлэх, оношлох, эмчлэх чиглэлээр салбаруудын хийж гүйцэтгэж байгаа ажилтай танилцсан.

Мөн БНСУ, БНХАУ, ХБНГУлсын эмч, эрдэмтэн, профессор эмч нарын илтгэлийг сонсч энэ чиглэлээр гарсан сүүлийн үеийн шинэ мэдээ, мэдээллээс хуваалцах, харилцан суралцсан юм. 

Холбоотой мэдээ, мэдээлэл