Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХ” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа


Эрүүл мэндийн сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу анхан шатлалын эмнэлгийн мэргэжилтнүүдийн яаралтай тусламж үзүүлэх чадавхийг сайжруулах зорилгоор I ээлжийн сургалт  2016 оны 08 дугаар сарын 20, 21-ны өдрүүдэд  зохион байгуулагдлаа. Энэхүү сургалтанд нийслэлийн 9 дүүргийн 142 өрхийн эмнэлгээс их эмч 1, сувилагч 1, нийт 284 мэргэжилтнийг хамруулахаар төлөвлөснөөс эхний ээлжийн сургалтанд нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Багануур  дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 112 эмч, сувилагч оролцов. Сургалтыг Эрүүл мэндийн яам, Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв, Монголын Яаралтай Тусламжийн Хөгжлийн Нийгэмлэг, Нийслэлийн Түргэн Тусламжийн Төв хамтран зохион байгууллаа.

 

Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Налайх, Багахангай дүүргийн өрхийн эмнэлгийн эмч, сувилагч оролцох II ээлжийн сургалтыг 2016 оны 08 дугаар сарын 27,28-ны өдрүүдэд харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвд зохион байгуулна.

 

Энэхүү сургалтыг хүүхэд, насанд хүрэгчдийн амилуулах суурь болон лавшруулсан тусламж, гэмтлийн үеийн суурь тусламж, могой, шавьжинд хатгуулах, наранд цохиулах үеийн яаралтай тусламж болон түлэгдэл, угаарын хийн хордлогын үеийн тусламж, бусад орчны нөлөөт эмгэгийн үеийн яаралтай тусламж, яаралтай тусламжийг багаар үзүүлэх зэрэг сэдвүүдээр лекц, дадлага хэлбэрээр зохион байгууллаа.

Сургалтанд оролцсон эмч, сувилагчдаас амилуулах суурь болон лавшруулсан тусламжийн сургалтын өмнөх болон дараахь сорил авч сургалтын үр дүнг үнэлсэн байна. 

Цаашид анхан шатлалын эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулсан ур чадварыг сайжруулах тасралтгүй сургалтуудыг төлөвлөгөөтэй, үе шаттай явуулахаар Эрүүл мэндийн яамнаас төлөвлөж байгаа болно.

Холбоотой мэдээ, мэдээлэл