Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн сайдаар А.Цогцэцэг томилогдож, тамгаа хүлээн авлаа


    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Эрүүл мэнд, спортын сайд асан С.Ламбаагаас яамны тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо. Эрүүл мэнд, спортын сайд асан С.Ламбаа Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийг гуравдугаар шатлалын эмнэлгийн тэргүүн магнайд ажиллаж байсны хувьд энэ салбарыг маш сайн удирдаж чадах хүн гэж онцлоод  шинэ сайддаа ажлын амжилт хүслээ.

   Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг энэ салбарт 30 гаруй жил ажиллаж байгаагийн хувьд,  эрүүл мэндийн салбарын бүтэц, үйл ажиллагаа, амжилт бүтээл, алдаа оноог гадарлахын хувьд үүрэгт ажлаа шуурхай эхлэх нь хамгийн чухал байна. Зөвхөн эрүүл мэндийн салбарынхны бус гурван сая хүний сайд боллоо . Энэ бол маш том хариуцлага  юм гэдгийг хэлж байлаа.

  Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат ажил хүлээлцэхэд байлцаж, тамгаа хүлээн авсан  шинэ сайдад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл