Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Рио-2016” зуны олимпийн наадамд оролцох Монголын баг, тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо


   “Рио-2016” зуны олимпийн XXXI наадам, паралимпийн XV наадамд оролцох Монголын баг, тамирчдыг үдэн гаргах ёслол Чингисийн талбайд боллоо. Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Шадар сайд Ц.Оюунбаатар, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Олон улсын олимпийн хорооны хүндэт гишүүн Ш.Магван, Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч, Монголын багийн ахлагч Ж.Хатанбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон олимпод оролцох тамирчид, үе үеийн олимпийн медальтнууд, иргэд оролцлоо.

Ёслолын ажиллагааг нээж Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Ж.Эрдэнэбат үг хэллээ. Тэрээр,

   “Монголчууд бидний хүсэл тэмүүлэл, итгэл найдварыг тээсээр “РИО-2016” зуны олимпийн XXXI наадамд 42, паралимпийн зуны XV наадмыг зорих 8 тамирчнаа үдэн мордуулахад бэлэн боллоо.Хүн төрөлхтний эв нэгдэл, шударга өрсөлдөөний талбар болсон Олимпийн наадамд манай Монгол Улс 1964 оноос оролцож эхэлснээс хойш өнөөг хүртэл чөлөөт бөх, жүдо, бокс, буудлагын төрлөөр 2 алт, 9 мөнгө, 13 хүрэл нийт 24 медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.

   Монгол Улсын Засгийн газар, Олимпийн наадамд бэлтгэх Үндэсний хороо баг тамирчдаа олимп, паралимпийн наадамд амжилттай оролцох бүхий л нөхцөл бололцоогоор хангахад онцгойлон анхаарч ажилласан. Мөн их спортод хайртай ард түмэн, зон олон та бүхний баг тамирчдаа гэсэн урмын дэмжлэг, уухайн түрлэг, сэтгэлийн хандив чухал ач холбогдолтой байсныг онцлон тэмдэглэе.  “Рио-2016” олимп, паралимпийн наадамд оролцох Монголынхоо баг тамирчдыг сэтгэл санаа, санхүүгийн хувьд дэмжиж иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд маань тамирчиддаа туслах аяныг буухиалан үргэлжлүүлсний дүнд Олимпийн хөгжлийн сангийн тэтгэлгийг баг тамирчиддаа олгож байна.Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд, манай улсын баг тамирчид Бээжин, Лондонгийн олимпод үзүүлсэн амжилтаа ахиулж эх орныхоо нэрийг дэлхий дахинаа цуурайтуулна гэдэгт итгэл дүүрэн байна. РИО-2016” олимпийн тэнгэрт алтан соёмбот төрийн далбаа намирчМонгол Төрийн дуулал дахин дахин эгшиглэхийн билэгтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье” гэж хэллээ.

  Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цом үндэсний хэмжээнд аялсан. Энэ санд цугласан хандиваас олимпод оролцох тамирчдад тэтгэлэг олголоо. Зуны олимпийн наадам энэ оны 8 дугаар сарын 5-нд, паралимпийн наадам 9 дүгээр сарын 7-нд эхлэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл