
БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хооронд мэдээлэл холбооны технологит суурилсан эрүүл мэндийн технологийн салбарт хамтран ажиллахаар өнөөдөр яам хоорондын тохиролцоонд Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн дэд сайд Бан Мүн Гюү нар гарын үсэг зурлаа.
Энэүү хамтын ажиллагааны хүрээнд мэдээлэл холбооны технологит суурилсан эрүүл мэндийн технологийн чиглэлээр эмнэлгийн, эрүүл мэндийн мэдээллийн тогтолцоо, Телемедицин хөдөлгөөнт эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хоёр улсад үйлчилж буй үндэсний хууль тогтоомжийн дагуу хамтын ажиллагаагаа өргөжүүлэх аж.
Мөн цахим эрүүл мэндийг хөгжүүлэхэд Монгол улсад ашиглаж буй цахим эрүүл мэндийн тогтолцоог боловсронгуй болгож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэхэд шаардлагтай эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэхэд хамтран ажиллах, удирдлага зохион байгуулалтын чиглэлээр сургалт явуулах, технологи шилжүүлэх дэвшилтэт туршлага солилцох юм байна.