Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадмыг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Ховд аймгийн бүсийн оношлгоо эмчилгээний төвийн дарга Төөмөөгийн БаяртогтохыгТөрийн дээд цол, одон, медал Алтан гадас одонгоор шагнасныг Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа өнөөдөр гардуулан өглөө.