Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн нэгжид “Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, өр хөрвүүлэх” төсөл хариуцсан мэргэжилтэн, төслийн санхүүгийн мэргэжилтэн болон жолооч сонгон шалгаруулахад материал хүлээн авах хугацааг сунгаж байна. Дээрх ажлын байранд тавигдах шаардлагатай доорх холбоосоор нэвтрэн танилцана уу.
Сонгон шалгаруулалтад шаардлагатай материалыг бүрдүүлэн 2026 оны 05 дугаар сарын 06 -ны өдрийн 17.30 цаг хүртэл Эрүүл мэндийн яамны бичиг хэргийн ажилтанд битүүмжилсэн байдлаар ирүүлнэ үү. Өмнө нь материал ирүүлсэн хүн дахин өгөх шаардлагагүй.
Хаяг: Эрүүл мэндийн яам, Засгийн газрын VIII байр, Олимпын гудамж-2, Сүхбаатар дүүрэг 14210, Улаанбаатар хот.
Холбогдох утас: 51-261629, 70008010.