Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “26.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эмнэлгийн мэргэжилтний болон анагаах ухааны Ёс зүйн хяналтын хороо, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн дэргэд ёс зүйн салбар хороо, эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургууль, тусгай мэргэжлийн төвийн дэргэд Анагаах ухааны ёс зүйн хяналтын салбар хороо тус тус ажиллана. Ёс зүйн хяналтын хороо, салбар хорооны үлгэрчилсэн дүрэм, анагаах ухааны болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж заасны дагуу “Эрүүл мэндийн яамны дэргэдэх Анагаах ухааны ёс зүйн хяналтын хорооны дүрэм”-ийн төслийг боловсруулсан ба уг дүрмийн төсөлд санал авч байна.
Саналыг ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Эрүүл мэндийн инноваци, технологи, цахим хөгжлийн хэлтэст албан бичгээр, эсхүл bioethics@moh.gov.mn имэйлээр ирүүлнэ үү.
Төсөл татах







