Эрүүл мэндийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эмнэл зүйн туршилт явуулах, судалгаа, шинжилгээний зорилгоор хүний цус, цусан бүтээгдэхүүн, биологийн шингэн, эд, эрхтэн авах, хэрэглэх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж заасны дагуу “Судалгаа, шинжилгээний зорилгоор хүнээс цус, цусан бүтээгдэхүүн, биологийн шингэн, эд, эрхтэн авах, ашиглах журам”-ын төслийг боловсруулсан ба уг журмын төсөлд санал авч байна.
Саналыг ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Эрүүл мэндийн инноваци, технологи, цахим хөгжлийн хэлтэст албан бичгээр, эсхүл ganzorig@moh.gov.mn имэйлээр ирүүлнэ үү. Лавлагаа авах утас: (51)263957
Төсөл татах







