Эрүүл мэндийн яам нь ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сантай хамтран ажиллаж, ХДХВ, ДОХ, бэлгийн замаар дамжих халдвар, сүрьеэ өвчнөөс сэргийлэх, хянах чиглэлээр 2003-2023 онд 15 удаагийн төслийг үр дүнтэй хэрэгжүүлсэн. Глобаль сангийн дэмжлэгтэй 16 дахь удаагийн ДОХ, сүрьеэгийн төсөл нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд Эрүүл мэндийн яам төслийн үндсэн хүлээн авагч байгууллагаар ажиллаж байна.
Эрүүл мэндийн яам тус ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ-ийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Төслийн зохицуулагч нь Монгол Улсад хэрэгжиж байгаа ДОХ, сүрьеэгийн төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын 2016 оны 176 дугаар тогтоолоор баталсан “Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журам”, Монгол Улс ХБНГУ-ын Засгийн Газар хооронд байгуулсан “Өр хөрвүүлэх хэлэлцээр”-ийн дагуу төслийн хэрэгжилтийг ханган ажиллана.
Нэг. Ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг:
- Глобаль сангийн дэмжлэгтэй 2024-2026 онд хэрэгжих ДОХ, сүрьеэгийн төсөл (MNG-C-MOH)-ийн хэрэгжилтийг хангах;
- Төслийн Хөтөлбөр зохицуулах нэгж (ХЗН)-ийн өдөр тутмын үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангах, Хөтөлбөр зохицуулах нэгжийн ажлын үр дүнг хариуцах;
- ЭМЯ болон Глобаль сангийн хооронд байгуулсан гэрээний ажлын төлөвлөгөө, төсвийн дагуу төслийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих;
- Төслийн санхүүжилтийг хянан баталгаажуулах;
- Төслийн бусад ажилтны хөлсөөр ажиллах гэрээний хэрэгжилтийг хянах, дүгнэх, гэрээг сунгах, цуцлах болон тухайн ажилтныг урамшуулах, хариуцлага тооцох талаар санал боловсруулж, төслийн захиралд танилцуулах;
- Төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн шууд захирагчаас эрх олгосны дагуу ХЗН-ийн тогтвортой, хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээнд гарын үсэг зурж, биелэлтэд нь хяналт тавих;
- Төслийн үйл ажиллагааны болон худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, явц, үр дүнг төслийн захиралд тайлагнах;
- Төслийн хэрэгжилтийн явцын хяналт-шинжилгээ, үнэлгээг тасралтгүй зохион байгуулж, явц, үр дүнг төслийн захирал, үндсэн хүлээн авагч Эрүүл мэндийн яаманд танилцуулах;
- Гадаадын тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагаас шаардсан мэдээллийг хугацаанд нь хүргүүлэх;
- Төслийн хүрээнд нийлүүлэх бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих, ажлын даалгаврын биелэлтийг дүгнэж, явц, үр дүнг төслийн захирал, ЭМЯ-нд танилцуулах;
- Зөвлөх болон гүйцэтгэгчээс ажлын явцын дэлгэрэнгүй тайланг гаргуулан авах, дүгнэх;
- Салбар хүлээн авагч байгууллагуудын үйл ажиллагаанд явцын хяналт тавих, ажил сайжруулах үүрэг өгөх, үр дүн, үр ашгийг тооцож, гэрээнд өөрчлөлт оруулах саналыг танилцуулж, хэлэлцүүлэх. Сангийн орон нутгийн агентаар дамжуулан Глобаль сангийн Женев дэх төвд хүргүүлж, хэрэгжилтийг хангах
- ЭМЯ болон салбар хүлээн авагч байгууллагын хүсэлтийн дагуу ажлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах асуудлыг Үндэсний зохицуулах зөвлөлд танилцуулж хэлэлцүүлэх, Сангийн орон нутгийн агентаар дамжуулан Глобаль сангийн Женев дэх төвд хүргүүлж, хэрэгжилтийг хангах.
- Эрүүл мэндийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн;
- Эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэнд болон эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр 10 ба түүнээс дээш жил ажилласан,
- Удирдах албан тушаалд эсвэл хандивлагч орны болон олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрийн удирдлага, менежментийн багт 3 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
- Магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой;
- Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байсан туршлагатай;
- Компьютерын өргөн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн,
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй (B2-C1);
- Баримт бичиг боловсруулах өндөр ур чадвартай;
- Харилцааны өндөр соёлтой, цагийн зохион байгуулалт сайтай, манлайлах, багаар ажиллах, удирдан зохион байгуулах, асуудлыг шийдвэрлэх чадвартай байх.
- Ёс зүйн зөрчилгүй, авлига, ашиг сонирхлоос ангид байх.
- ХДХВ, ДОХ, сүрьеэ өвчинд өртсөн олон нийтийн бүлгүүдтэй ажилласан туршлагатай бол давуу тал болно.
1.Төрийн албан хаагчийн анкет (Маягт №1);
2. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
3. Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт (өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх);
4. Иргэний үнэмлэхийн хуулбар;
5. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа;
6. 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг;
7. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт/e-mongolia–с татан авах/.
8. Тухайн ажлын байрны чиг үүрэгтэй холбогдуулан мэргэшсэн байдал, ажлын туршлага болон бусад тусгай шаардлагыг нотлох баримт бичиг, олон улсын байгууллагад ажиллаж байсан бол гэрээ, өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт;
9. Англи хэлний мэдлэгийн түвшинг нотлох баримт бичиг;
Гурав. Материал хүлээн авах
Материалыг undral.ts@moh.gov.mn цахим хаягаар эсвэл цаасаар дугтуйнд хийж битүүмжлэн ЭМЯ-ны бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгнө.
Хаяг: Эрүүл мэндийн яам, Засгийн газрын VIII байр, Олимпын гудамж-2, Сүхбаатар дүүрэг 14210, Улаанбаатар хот.
Холбогдох утас: 51-263783.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ







