“Эх баригчаар гүйцэтгүүлэх эх, нярай, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь” хэлэлцүүлгийг өнөөдөр ЭМЯ-нд зохион байгууллаа. (2025.11.05) Эрүүл мэндийн сайдын 2025 оны A/264 дугаар тушаалаар батлагдсан, “Эх баригчийг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө 2025-2028”-ний хэрэгжилтийг хангах зорилгоор уг хэлэлцүүлэгийг хийж байгаа юм.

Улсын хэмжээнд 1169 эх баригч байгаа бөгөөд 701 нь орон нутагт, 468 нь нийслэлд ажиллаж байна. 2024 онд эх баригч мэргэжлээр 59 мэргэжилтэн төгссөн бол энэ онд 149 эх баригч мэргэжилтэн бэлтгэгдэн ажлын байранд гарчээ.
Олон улсад Эх баригч мэргэжилтнийг хэвийн жирэмслэлт, төрөлтийн мэргэжилтэн хэмээн үзэж эх баригч мэргэжлийг бие даасан мэргэжил, бие даасан тусламж үйлчилгээ гэж тодорхойлдог. Эх баригчийн тусламж үйлчилгээг илүү хүртээмжтэй, чанартай үзүүлэхэд бодлогоор дэмжихийг улс орнуудад уриалсаар байна.

НҮБ-ын Хүн амын сангаас ЭМЯ-тай хамтран эх баригчийн боловсролын магадлан итгэмжлэлийн эрх зүйн зохицуулалтыг нутагшуулах, ур чадварыг дэмжих сургалтын орчныг сайжруулах, эх баригч мэргэжилтнээр нөхөн үржихүйн эрүүл мэнд, эх нярайн тусламж үйлчилгээг бие даан гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх зэргээр ажиллаж байна.

Хэлэлцүүлгийн эхэнд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Эрүүл мэндийн сайдын 2025 оны A/264 дугаар тушаалаар “Эх баригчийг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө 2025-2028" батлан хэрэгжүүлж уг төлөвлөгөөний хүрээнд өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгааг дурдаад эрүүл мэндийн салбарт эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр салбарын бодлогын хэмжээнд анхаарч байна. Бодлогын чанартай олон асуудлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж буйг онцлов.
Түүнчлэн эх баригч мэргэжилтний бие даасан үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг сайжруулах, эх баригчийн тулгамдаж буй асуудал, эх баригчийн ажил үүргийн хуваарийг бодлогын баримт бичигт тусгахад санал солилцож, хэлэлцүүлгийг үр дүнтэй явуулж, цаашид салбарын хэлэлцүүлгийг жил бүр зохион байгуулна гэлээ.

НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифи: Эх баригчийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, үүргийг нэмэгдүүлэхэд Эх баригчийн солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь маш үр дүнтэй гэдгийг олон улсын туршлага харуулж байгаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эх баригчийн ур чадвар, хийж гүйцэтгэх үйл ажиллагааны чанар сайжрах юм. Эх баригчийг хөгжүүлэх төлөвлөгөө батлагдаж гарснаар Олон улсын эх баригчийн хөгжлийн стратеги, бусад бодлогын баримт бичгүүдтэй нийцнэ гэдгийг тодотгов.
Тэрбээр, Олон улсад хийгдсэн сүүлийн үеийн судалгааны дүнгээс харахад эх баригчийг сайн сургаж, хөгжүүлж, тусламж үйлчилгээнд нь дэмжлэг үзүүлж чадвал нөхөн үржихүйн тусламж үйлчилгээний 90 хувийг бие даан гүйцэтгэх боломжтой ба эх, нярайн эндэгдлээс 60 хувь сэргийлэх боломжтой гэдгийг гаргасан. Эх, нярайн эндэгдлээс сэргийлж чадсанаар туслаж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, тэгш хүргэх, жендрийн мэдрэмжтэй тусламж үйлчилгээг зохион байгуулахад маш том хувь нэмэр оруулна гэлээ. Мөн эх баригч бол эх хүүхдийн тусламжийн гол мэргэжилтэн. Энэ тусламжийг сайн хөгжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй гэсэн юм.

ЭМЯ-ны Сувилахуйн тусламж, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэцэцэг: “Эх баригчийг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө 2025-2028”-ыг хэрэгжүүлэх Эрүүл мэндийн сайдын 2025 оны A/264 дугаар тушаал нь 2025 оны 07 дугаар сарын 09-ны өдөр батлагдсан. Уг төлөвлөгөөг боловсруулахад эх барихын салбарын бүх мэргэжилтэн, амаржих газруудын төлөөлөл оролцсон гэдгийг тодотгоод уг төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлэх ажлуудаас танилцуулав. Үүнд:

- ЭМЯ-ны дэргэдэх Эх барих, эмэгтэйчүүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдийн 30 хүртэл хувьд эх баригч мэргэжилтний төлөөллийг оруулна.
- Эх баригч бэлтгэх сургалтын чанарын үнэлгээ, Эх баригчийн бие даан гүйцэтгэх үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн баримт бичиг боловсруулна.
- Эх баригч төвтэй нөхөн үржихүйн эрүүл мэндийн загвар кабинетуудыг шинээр байгуулна
- Эх баригч бэлтгэх сургалтын чанарын шалгуур, үнэлэх аргачлалыг боловсруулж, батлуулан хэрэгжүүлнэ.
- Эх баригч төвтэй хэвийн төрөлтийн төрөх өрөөний үлгэрчилсэн загварыг нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
- Гадаад солилцооны хөтөлбөрт эх баригчдыг хамруулна.
- Ажлын ачаалал, нийгмийн баталгааг сайжруулж, залуу эх баригчдыг дэмжихэд анхаарч ажиллана.

ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал, АУ-ны доктор Г.Баттулга: Эх, нярайн тусламж үйлчилгээний салбарт анхаарал хандуулах хоёр асуудал нь эхийн эндэгдэл, эхийн ноцтой хүндрэл байдаг. Дэлхий дахинд 2030 он гэхэд Эхийн эндэгдлийн харьцааг 70 просантимил ба түүнээс доош болгож бууруулах зорилт тавьсан. Монгол Улс уг зорилтод хүрсэн боловч 2050 он гэхэд Эхийн эндэгдлийн харьцааг өндөр хөгжилтэй орны түвшинд хүргэж бууруулахаар ажиллаж байгаа гэлээ.

Эх барихын ба эрхтэн тогтолцооны эмгэгүүд, эмнэлгийн болон эмнэлгийн бус нөхцөлд хийгдсэн үр хөндөлт, зулбалт, умайн гадуурх жирэмсний улмаас эндсэн тохиолдол нь эхийн эндэгдэлд ордог. Монгол Улсад 1990 онд эхийн эндэгдлийн харьцаа 119.8 просантимил байсан ба 4 удаагийн стратергийг боловсруулж, арга хэмжээ авч хэрэгжүүлснээр эхийн эндэгдэл тууштай буурч 2024 онд 13 эх эндэж, эхийн эндэгдлийн харьцаа 22.5 просантимил болж хамгийн бага түвшинд хүрсэн. 2030 онд гэхэд эхийн эндэгдлийн харьцаа 15 просантимил болгож бууруулах зорилго тавиад байгаа юм.
Харин 2025 онд эхийн эндэгдэл нэмэгдэж эхний 9 сарын байдлаар 15 эх эндэж, эхийн эндэгдлийн харьцаа 36.8 просантимил болж өссөн байна. 8 тохиолдол нь 35-аас дээш насны эх байна. Жирэмсний хяналтад 7 эх ороогүй, 3 эх жирэмсэн эсэхээ мэдээгүй, 1 эх умайн гадуурх жирэмсэн, 3 эх жирэмсний хяналтад бүрэн бус хамрагдсан, хяналтад орсон эхчүүд эрүүл мэндийн сургалтад огт хамрагдаагүй зэрэг нь жирэмсний хяналтын чанар сул байсныг харуулж байна.

Эндсэн эхийн олонхи нь 35 ба түүнээс дээш настай, дийлэнх нь жирэмсний хавсарсан эрхтэн тогтолцооны эмгэгтэй байжээ.

Энэ оны эхний 9 сарын байдлаар 40,425 эх амаржсан. Сүүлийн 3-4 жилд төрөлт буурч байна. Иймд жирэмсний хяналтын чанарт анхаарах, нөхөн үржихүйн үйл ажиллагааны хүртээмж, гэр бүл төлөвлөлт ямар түвшинд байгааг анхаарах, эрүүл мэндийн тасралтгүй сургалт, мэдээлэл явуулах шаардлагатайг харуулж байна.

НҮБ-ын Хүн амын сангийн шинжээч Б.Цэдмаа: ДЭМБ, НҮБХАС-аас эх баригчийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэл рүү явж байна. Эх баригч нь бие даасан мэргэжил, бие даасан тусламж үйлчилгээ юм. Жирэмсэн ээж, эх баригч хоорондоо маш их итгэлцэлтэй, физиологи сэтгэл зүй, соёл уламжлалыг дэмжсэн тусламж. Өнөөдрийн байдлаар тусламж үйлчилгээг хэсэгчилсэн байдалтай үзүүлж байна. Жирэмсний хяналт нь нэг газар хийдэг, төрөлт нь нэг газар, төрсний дараа дахиад өөр газар, гэр бүл төлөвлөлт нь бас өөр газар очдог энэ байдал нь нөхөн үржихүйн болон эрүүл мэндийн тулсамжийг бүрэн хангахгүй байна гэж үзэж байгаа.

Эх баригчийн тусламж нь маш үр ашиг өндөртэй тусламж юм. Сайн чадварлаг эх баригч нь эх хүүхэд, нөхөн үржихүйн тусламж үйлчилгээний 90 хувийг гүйцэтгэх боломжтой гэдгийг дээр хэлсэн.
Эх баригчийн тусламж үлйчилгээний чанарыг сайжруулж чадвал эхийн эндэгдэл, амьгүй төрөлтөөс 60 хувь сэргийлэх боломжтой. Манай улсад эх баригч сайн хөгжиж байгаа ч өнөөдрийн хувьд төрөлтийн ердөө 3.3 хувийг бие даан удирдаж байгаа бөгөөд жирэмсний хяналтын 17 хувийг эх баригч үзүүлж байна.Тиймээс Эх баригчийг дараах тусламж үйлчилгээнд ашиглах хэрэгцээ байна. Тухайлбал, Гэр бүл төлөвлөлтийн тусламж үзүүлэх мэргэжилтэнгүй, өсвөр үеийн тусламж үзүүлэх хүний нөөц дутмаг байна. Мөн жирэмсэн үеийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх тусламж, төрөх үе, төрсний дараах тусламжийг эх баригч бие даан үзүүлэх боломжтой гэлээ.

Монголын Дауны холбооны гүйцэтгэх захирал Ч.Уянга, Дауны хам шинжтэй дөнгөж төрсөн нярай болон тэдний гэр бүлүүдэд анхны мөчөөс нь эхлэн зөв ойлголт, мэдээлэл, сэтгэлзүйн дэмжлэгийг мэргэжлийн түвшинд тасралтгүй өгч цаашид хамтран ажиллах хүсэлтийг гаргав. Даунтай хүүхдийн анхан шатны хөгжлийн дэмжлэгт эмч, эмнэлгийн мэргэжилтний оролцоог чухалчлан санал солилцлоо.

Эх барихын Зөвлөх, АУ-ны доктор, дэд профессор Д.Мөнхцэцэг, Эх баригч солилцооны хөтөлбөр болоод эх баригч төвтэй хэвийн төрөлтийн загвар төрөх өрөө нэвтрүүлэх нь цаг үеэ олсон түүхэн эхлэл гэдгийг онцлоод эх баригчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлэв.

“Эх баригчийг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө 2025-2028”-ыг Монголын Эх барих эмэгтэйчүүдийн холбоо, ЭМЯ-ны ажлын хэсэгтэй хамтран боловсруулаад байна. Мөн НҮБ-ын Хүн амын сангаас эх баригч солилцооны хөтөлбөрийг танилцуулж, хэрэгжих боломж, нөхцөлийг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн 2 дахь хэсэгт,
- Хөтөлбөрийн ерөнхий зохицуулга, бодлогын хүрээ
- Арга зүйн дэмжлэг, хяналт үнэлгээ
- Хөтөлбөрийн санхүүжилтийг хэрхэн шийдэх
- Эх баригчийн төрөх тусламжийн оролцооны талаар санал солилцож, дүгнэлт гаргав.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт, НҮБ-ын Хүн амын сан, Мэргэжлийн салбар зөвлөл, Монголын эх баригчдын нийгэмлэг, Амаржих газрын удирдлага, сувилахуйн албанынхан, Монголын Дауны холбоо, АШУҮИС-ийн Сувилахуйн тэнхим, Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхим, хувийн хэвшлийн төлөөлөл, эх баригч нийт 42 салбарын мэргэжилтэн оролцлоо.